АНУ-ын Сиэтл хотын ‘Edmond Community’ коллеж-д суралцдаг Б гэх Монгол залуу долдугаар сарын 2-ны өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болсон талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр /2018.07.30/ орой түүнийг олжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Б-ийн биеийн байдал хүнд байгаа гэнэ. Түүнийг сураггүй болсны дараа аав нь хайхаар АНУ-руу явсан юм байна. Тэд удахгүй Монголд ирэх аж.
Б нь 23 настай, 2017 онд АНУ-д суралцахаар очжээ. Хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг байсан юм байна. Түүнийг сураггүй болсны дараа эрэн хайх ажиллагаанд Сиэтл хотын цагдаагийн газраас гадна тус хотод амьдарч байгаа монголчууд мөн идэвхитэй оролцжээ.
Сэтгэгдэл