Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, улсын заан Ц.Баярсайханд
холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны
шүүхэд өнөөдөр 11:00 цагаас эхэлжээ. Түүнийг бусдын эд хөрөнгийг
залилсан хэргээр ийнхүү шүүж байгаа ажээ. Өнгөрсөн сарын 23-нд шүүх
хурал нь болох байсан ч хохирогчийг оролцуулах шаардлагатай гэсэн
шалтгаанаар өнөөдрийг хүртэл хурлыг хойшлуулжээ. Шүүгдэгч Ц.Баярсайханы
хувьд "Хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Одоо ямар ч асуудал байхгүй
баймаар юм. Гэхдээ шүүх хуралд хохирогчийг оролцуулмаар байна” гэсэн
хүсэлтээ гаргасан учраас хохирогчийг оролцуулахаар болжээ.
Улсын заан, хурандаа Ц.Баярсайханг шүүж байна
2016/01/04 15:01
Сэтгэгдэл