Сонгуулийн санал өгөх өдөр гуравхан өдрийн дараа болох гэж байна. Энэ удаагийн сонгуульд залуучууд маш их ач холбогдол өгч байна.
Тухайлбал, олон нийтийн сүлжээнд “Залуучууд нэгдэж байна” гэсэн челленж буюу давлагаа маш хүчтэй явж байна. Монгол Улс ардчилсан орон болсноос хойш 30 жилийн хугацаанд УИХ-ын долоон сонгуулийг хийсэн. Энэ удаа найм дахь сонгуулиа хийх гэж байна. Өнөөдрийг хүртэл залуучууддаа зориулсан тогтвортой бодлогогүй явж ирсэн бохир улс төр, шударга бус нийгмийг өөрчлөхөд ийнхүү тэд нэгдэж байна. Мэдлэг боловсролтой, сэтгэлтэй залуучуудыг энэ удаагийн сонгуульд дэмжихээ тэд илэрхийлсээр байна.
Тэдний нэг бол УИХ-ын сонгуулийн 28-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигч ЭНХБАЯРЫН БАТШУГАР. Тэр одоо 33 настай. Олон улсын хөрөнгийн зах зээл, улсынхаа эдийн засгийг бодлого тодорхойлогч байгууллагад олон жил дарааллан ажилласан туршлагаараа энэ удаагийн сонгуульд маш сайн гарц гаргалгаатай мөрийн хөтөлбөрөөр оролцож байгаа.
Түүний иргэд, сонгогчидтой хийх уулзалтуудад залуучууд түлхүү ирж байгаа нь ч үүнтэй холбоотой. Амьдралд дөнгөж гарч байгаа залуу гэр бүлийн 20-30 жилийг өндөр төлбөрийн дарамтаар өнгөрүүлдэг орон сууцны асуудал, төлбөрийн чадваргүйгээс боловсрол эзэмшиж чадахгүй хоцорч, мэргэжилгүй, ажлын байргүй, орлогогүй хоцорч байгаа оюутан залуус, барьцаа хөрөнгөгүйгээс шилдэг санаагаа ажил болгож чадахгүй байгаа гарааны бизнес эрхлэгчид, цалин, ипотекийн зээлийн өндөр хүү, богино хугацаанаас болж бизнесээ өргөжүүлж чадахгүй байгаа үйлдвэрлэгчид, эх орныхоо асар их байгалийн баялгаас хүртэх нь бүү хэл эхээс төрөхдөө өртэй төрж байгаа багачуудад зориулсан мөрийн хөтөлбөрийн шийдлүүд нь залуучуудад итгэл найдвар өгч байна.
Тиймээс нэр дэвшигч ЭНХБАЯРЫН БАТШУГАР болон түүний баг хамт олноор өнөөдрийн нийгэмд залуучуудад тулгараад байгаа асуудлуудыг ЦОГЦООР НЬ ШИЙДҮҮЛЭХИЙН тулд ЗАЛУУЧУУД НЭГДЭЖ БАЙНА.
Тэд ч өөрсдөө итгэл дүүрэн байна. “Эд баялгийн төлөө тэмцэл, эрх мэдэлтнүүдийн шуналын тойрог дунд биднийг юу хүчтэй болгодгийг бид өөрсдөө мартаж. Асуудал тэдэнд биш бидэнд ч байна. Тиймээс үр хүүхдийнхээ ирээдүйг үзэгнийхээ үзүүрээр шийдэх энэ удаагийн сонгуульд хариуцлагатай хандахыг уриалж байна. Харин энэ залуучууд:
Ядарч зүдэрсээр ядууралд унасан ардын төлөө
Яахаас ч буцахгүй болж бухимдал нь туйлдаа тулсан залуусын төлөө
Ялзарсан нийгэмд өртэй төрөх балчируудын төлөө
Ямар ч үнэгүй болж худал дэвслүүлсэн үнэний төлөө
Ямагт зүтгэхээ амлаж зорилгоосоо урвахгүй гэж тангараглаж байна.