Хэт боловсруулсан хоол хүнс нь бие махбод дахь үрэвслийг өдөөж, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлд хүргэж болзошгүй гэж эрдэмтэд анхааруулжээ. Судалгааны зохиогч, Өмнөд Флоридагийн Их Сургуулийн (USF) мэс заслын профессор, Тампа дахь Орчуулгын судалгаа, инновацийн туслах төвийн захирал, доктор Тимоти Йетман "Эрүүл бус хооллолт нь өвчтөнүүдийн биед үрэвслийг ихэсгэдэг” гэжээ. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдийн (CDC) мэдээлснээр бүдүүн гэдэсний хорт хавдар буюу бүдүүн гэдэс, шулуун гэдсээр эсвэл хоёуланд нь нөлөөлдөг хорт хавдар нь АНУ-д хамгийн түгээмэл хорт хавдар бөгөөд хорт хавдраас үүдэлтэй нас баралтын дөрөв дэх гол шалтгаан болдог байна. Эрдэмтэд бүдүүн гэдэсний хорт хавдартай өвчтөнүүдээс 162 хавдрын дээжийг авч, хөлдөөж, үрэвслийн шинж тэмдгийг судалж шинжилжээ. Хэт боловсруулсан хүнс гэдэг нь үйлдвэрлэлийн аргаар үйлдвэрлэсэн, химийн нэмэлт орцуудыг ашиглан үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг хэлнэ. Эрдэмтэд тэдний судалгаа нь хорт хавдрыг эмчлэх ирээдүйн замыг нээж өгч болох юм гэж дүгнэжээ. Йетман "Хорт хавдрын эмчилгээнд хувьсгал хийх боломжтой бөгөөд эм хэрэглэхээс илүүтэйгээр байгалийн эдгэрэлтийн процессыг ашиглах боломжтой. Энэ бол архаг үрэвслийг арилгах, өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал алхам юм. Бид хүнсний пирамидыг илүү их ногоо, үр тариа, загасааар солих хэрэгтэй” хэмээжээ.
Сэтгэгдэл