Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ


БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 оны эхний 11 сарын байдлаар 60.4 хувь болж, өмнөх оны мөн үеэс 2.1 нэгж хувиар буурсан байна. Алтны үнэ өмнөх оны мөн үеэс унци тутамд 409.7 ам.доллар, зэсийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 195.4 ам.доллар, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 4.2 ам.доллараар тус тус өсч, нүүрсний үнэ тонн тутамд 24.2 ам.доллараар буурсан байна.

БНХАУ-д экспортолсон барааны 61.4 хувийг нүүрс, 22 хувийг зэсийн хүдэр, баяжмал эзэлж байгаа бол Швейцарь улсад экспортолсон барааны 99.5 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт эзэлж байна.
Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс болон нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 95.7 хувийг эзэлж байгаа бол импортын 72 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлж байна. Монгол Улс 2024 оны эхний арваннэгдүгээр сард нийт 158 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 25.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 14.6 тэрбум ам.доллар, импорт 10.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл дөрвөн тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.