“Хиаманд агуулах нитритийн хэмжээ их байх тусам өнгө нь тод улаан болдог”


“Хиаманд агуулах нитритийн хэмжээ их байх тусам өнгө нь тод улаан болдог”

 

Баяр ёслолын үеэр хүнсэнд хамгийн ихээр хэрэглэдэг бүтээгдэхүүний нэг нь хиам. Иймд эл бүтээгдэхүүнийг сонгохдоо үйлдвэрлэсэн хугацааг хянах, шинжилгээний бичигтэй, тээвэрлэлт, хадгалалтын эрүүл ахуйн шаардлага хангасан байгууллагаас худалдан авахыг Стандарт хэмжил зүйн газрынхан зөвлөлөө. Тус газрынхан “Технологийн ажиллаврыг хурдавчлах нитритийн давсыг Монгол Улсын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүнд амт, өнгө оруулах зориулалтаар өргөн хэрэглэдэг. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүнийг чанаж, утах, амтлахад, загас, бяслаг, шар айргийн хадгалах хугацааг уртасгах зорилгоор хэрэглэж байна. Хиам, хиаман төрлийн бүтээгдэхүүнд агуулах нитритийн хэмжээ их байх тусам тод улаан өнгөтэй болдог. Тиймээс хиамны өнгө болон бүрхүүл хальсны бүрэн бүтэн байдлыг шалгах нь чухал. Нитритийн давсыг зохих хэмжээнд хэрэглэсэн хиам нь жигд цайвардуу, ягаанаас улаавтар өнгөтэй. Мөн бүрхүүл хальс нь гэмтээгүй, толбогүй, гадаргуу нь цэвэр, хуурай байдаг” хэмээв.

Энэхүү бодисыг их хэмжээгээр хэрэглэвэл хүчилтөрөгчийн дутагдалд орох эрсдэлтэй гэнэ. Нитритийн хоногт хэрэглэж болох дээд хэмжээ нь хүний биеийн жингийн нэг кг тутамд 0.5 грамм байх ёстой гэж тооцдог.

А.ҮҮЛ

https://www.unuudur.mn/a/272796


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.