Энэ сарын 9-ний өдөр Оросын АТГ-ын дэд дарга, хурандаа Дмитрий
Захарченког Москвад баривчилсан билээ. Түүнийг анх албан тушаалаа
хэтрүүлэн ашигласан хэргээр саатуулан шалгах явцад машин дотроос нь их
хэмжээний доллар гарч ирэн "азаартжээ". Ингээд цааш "ухаад" шалгатал
түүний эгчийн гэрээс баахан бэлэн валют гарч ирэн шоконд оруулсан байна.
Захарченкод байсан нийт мөнгөний дүн 120 сая ам.доллар буюу 9 тэрбум
рубль болсон нь үнэхээр төсөөлшгүй их мөнгө юм. Ганцхан хурандаад ийм их
"сансрын" гэмээр үнийн дүнтэй авлигын мөнгө байсан нь Оросын олон нийт
дунд нэлээн шуугиан тарьсан аж.
Нэгжлэг хийх үед хураагдсан түүний хувийн зарим эд зүйлс
Нэг сая гаруйхан доллар л ингэж харагдаж байна. Харин Захарченко-д 120 сая байсан гээд бод дооо
Үнэн хайнга гар... хэдэн хайрцганд хийгээд хаячихсан байсан
Одоогоор дэлхий дээр мөнгө хадгалах хамгийн найдвартай саваар энэ шоотой цүнх бас тодроод байгаа бололтой...
120 сая доллар бэлнээр хадгалбал ингэж л харагдана гэнэ
Тэгвэл 9 тэрбум рублийг ОХУ-д юунд зарцуулж болох вэ?
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN