"Ододтой бүжиглэе” шоу явагдахаар болж, Монголын дуулдаг, дуулдаггүй бүх олны танил хүн оролцохоор болжээ. "Гала” Ану, нэвтрүүлэгч Ч.Ундрал, дуучин Д.Намсрайноров, нэг үе дуулж байсан Р.Номин-Эрдэнэ, охидын шүтээн Ангууч зэрэг олон одод оролцоно.
Тэр тусмаа 40 орчим насны дуучид олноор оролцож байна. Монгол бүсгүйчүүд аминдаа арчаатай, гоо сайхандаа анхаардаг. Өвлийн хүйтэн, хаврын хавсарганд арьс үсээ сайн арчилж, хиймэл сормуус, хиймэл хумс хийлгээд төө өндөр өсгийтэй гутал дээр торохгүй алхдаг. Хүүхнүүд нь гоо сайхандаа их анхаардаг нь нүүр будалт, нүүрэндээ хийлгэсэн гоо сайхны мэс ажилбар, ботокс, арьсаа татуулсан, үсээ засуулснаас харагдана.
Хөтлөгч Ч.Ундрал СУИС даяараа алдартай хөөрхөн охин байсан. "Холливуд” Амараагийн анхны хайр, Ийгль телевизийн нэвтрүүлэгч бүсгүй төрөлх хөөрхөн охин байсан. Найруулагч "Херо” Баатартай гэрлэж, ууган хүүгээ төрүүлсний дараа нөхрөө өөрөөсөө 5-6 насаар эгчмэд хөтлөгч П.Анужинд алдсан. Энэ үеэс гоо сайхандаа түлхүү анхаарч, хамраа өөрчлөх мэс засалд орсон. Одоо өөрөөсөө 10 гаруй насаар дүү "ХИТ”-ийн Давааням агсны хүү Д.Даваадоржтой амьдарч, Дагийна охиноо өсгөж байгаа. Залуухан нөхөртэй Ч.Ундрал гоо сайхандаа анхаардаг. Харин хамарны мэс засал нь цаг хугацаа өнгөрөх тусам мэдэгдэж, Майкл Жексон шиг харагдуулах боллоо гэж үзэгчид ярьж байна.
Alim.mn