Б.Сүндэръяа, Ц.Ананбазар хоёрын дунд юу болов?


Б.Сүндэръяа, Ц.Ананбазар хоёрын дунд юу болов?

 

Сүнээ өнөөдөр УИХ-ын гишүүнд дарамтлуулж байгаа тухайгаа цахим хуудснаа бичив. Түүний постыг уншсан хүмүүс Сүнээг дарамталж байгаа хүнийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гэж ойлгосон.  Харин эрхэм гишүүн уг асуудалтай холбоотойгоор цагийн өмнө фэйсбүүктээ мэдэгдэл гаргаж, цагдаагийн байгууллагаар шалгуулна гэжээ. 

Ингээд уншигчдад УИХ-ын гишүүний мэдэгдэл болон Сүнээгийн бичсэн асуудлыг хүргэе.

МЭДЭГДЭЛ

анандбазар Б.Сүндэръяа, Ц.Ананбазар хоёрын дунд юу болов?

Иргэн Б.Сүндэръяа өнөөдөр буюу 2021.04.11-ний өдөр "Sunee’s Ballet”, "Butenbayar Sunderya” фэйсбүүк хуудсандаа ноцтой мэдэгдэл хийсэн байна. Мэдээлэлд нэгэн УИХ-ын гишүүн хүн түүний биед халдсан, улмаар урт хугацаанд дарамтад байлгасан тухай дурдагдсан байгаа юм. Түүнд ийм бусармаг явдал үнэхээр тохиолдсон бол харамсаж байна.

Мөн уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж буруутай этгээдэд зохих хариуцлагыг хүлээлгэх ёстой гэж үзэж байна. Ийм зүй бус үйлдлийг цаг тухайд нь таслан зогсоож байх ёстой.

Харамсалтай нь хэн гэдэг УИХ-ын гишүүн хүн түүнд дарамт үзүүлж байсныг нэрлээгүй учир нийгэмд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар намайг холбогдуулан нэрлэж, бичиж эхэлжээ.

Ард түмний өмнө хууль ёсыг сахин биелүүлнэ гэж тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хувьд Ц.Анандбазар миний бие "Сүнээ” гэх нэрээр нийгмийн цахим сүлжээнд танигдсан Б.Сүндэръяаг танихгүй, уулзаж байгаагүй, тухайн мэдээлэлд дурдагдсан шиг үйлдлийг огт хийгээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.
Б.Сүндэръяагийн нийгэмд тараасан мэдээлэл нь зөвхөн УИХ-ын гишүүн хэн нэгэн гэхээсээ илүү Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын нэр хүндтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас уг асуудлын үнэн мөнийг хуулийн байгууллагуудаар нэн яаралтай шалгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

Иймд хуулийн байгууллагад хандаж, шалгуулах арга хэмжээг авах болно.

Тэр УИХ гишүүний нэрийг хэлхиймуу яахын?

170225077_182415063697689_4202674914351821956_n-501x1024 Б.Сүндэръяа, Ц.Ананбазар хоёрын дунд юу болов?

Надад Хурц генералын хэлсэн ярьхымуу яахын гэдэг энэ үг таалагдаад байдаг юм.

Хамгийн худалч хуурамч хулгайч хүмүүс ариун явдал ярьж Далай лам мэт царайлахаар ямар хүн бэ гэдгийг нь мэддэг хүний хувьд инээд зэвүү нь хүрдэг бизээ.

Тэр бичлэгийг би Монголын тэрбумтан томоохон бизнесмен одоо УИХ гишүүн болсон эрхэмийн худалдаж авсан мөнгөнөөс ч илүү дүнгээр худалдаж авий.

Нэг ч секунт алдахгүй бэлэн мөнгөөр?

Та үр хүүхэдтэй хүн чанартай хүн бол үнэний талд зогсож хууль бус зүйлийг таслан зогсоогооч гэж гуйж байна. Хуулийн өмнө гэрч болж өгөөч…

Үнэний гэрэл эхлүүлээч

Нэг болсон явдал ярьж өгье.

2019 оны зун. Яг өдрийг нь бол санахгүй байна. Засгийн газрын зүүн талд байрлах буллд найз охин маань хоолонд урьлаа. Би төрийн ордонд явж байсан учир удалгүй орлоо.

Харамсалтай нь хайртай найз маань ганцаараа биш үерхдэг гэхүү явдаг гэхүү Монголын томоохон бизнесмен одоо УИХ гишүүн болсон эрхэм хамт сууж байлаа. Хэгжүүн дээрэлхүү нилээн том яриатай ах байна. Жаахан ууцан ч юм шиг эв эрүүл бол биш байсан. Сайхан танилцаж яриа өрнүүлж хоол ч ирлээ. Найз охиноосоо ямар садист хүн гэдгийг нь сонссон учир мэдээж найр тавьсангүй. Найз маань ариун цэврийн өрөө орлоо гээд гарлаа.

Ингээд л миний амьдралын зовлон там эхэлсэн юм даа…
Би яг хажуу сандал дээр сууж байсан болохоор сандалыг маань өөррүүгээ татаж гэнэт намайг тэвэрч аваад үнслээ.

Шок!
Түлхээд гарт баригдсан буцалгах гэж байсан шөлөө цацчихсан. Азаар дөнгөж ирсэн шөл учир түлэгдэх хэмжээний халуун биш байлаа. Эрхэм гишүүний үнэтэй брендын хувцасыг бохирдуулсан хүслээр нь болоогүй учир надруу маш их уурлаж алгадаад авсан

Тэр том хүний гарын аясыг яаж даахав дээ шуурга салхинд хийсэж байгаа юм шиг л уначихсан.

Хүн шоконд ордог юм билээ. Тэрхэн зуур гарт баригдсан юмаараа л хүн өөрийгөө хамгаалах гэж оролддог юм билээ. Одоо би талархдаг юм. Ямар азаар халуун шөл байгаагүй юм тэр заналхийлэлтэй УИХ эрхэм гишүүнийг түлцэн бол одоо шоронд сууж байгаа биз! Бөөн орилоон майлаан. Найз охин ч орж ирлээ зөөгч залууч араас орж ирлээ. Мэдээж чанг дуугаар болсон явдалыг хэлэхэд найз охин маань тоосон шинжгүй бараг сүртэйн ухааны юм ярих нь намайг илүү шоконд оруулсан. Одоо бодоход бараг үгсэн тохиролцож намайг хоолонд урьсан байх гэж боддог юм. Хөөрхий минь миний уйлахыг харсан зөөгч залуу л сандраад түнтэгнээд үлдсэн. Тэр дороо гарч гэртээ очоод надад хүч хэрэглэх гэж оролдсон УИХ эрхэм гишүүн Монголын тэрбумтанд бус найз охиндоо гомдож уйлж суулаа. Гомдоод уур хүрч дээрэлхүүлсэндээ дургүй зэвүү хүрч маргааш нь арай тайвширч буллд очин камерын бичлэгээ өгөх санал тавьлаа. Мэдээж дүрмийн дагуу камер ажилладаггүй болоод явчихлаа. Мань хүн хууль бус бүх зүйлээ цэвэрхэн зохицуулдагаараа алдартай. Ер нь Монголд луйварчин бизнесмен гэдгээрээ алдартай хөөн. Гэхдээ хуулийн өмнө хэзээч хариуцлага хүлээдэггүй. Ойлгомжтой шүү дээ тэр бол тэрбумтан шүү дээ! Мөнгөтэй хүмүүст хууль үйлчилдэггүй гэж хувьдаа боддог яагаад гэвэл өчнөөн жишиг нүдээрээ харсан учир, биеэрээ туулаад амсаад мэдэрсэн учир.

Зөөгч залуу хэлэхдээ бид зөвхөн цагдаагийн бичигтэй камер шүүж өгнө гэлээ. Би ч ХУД 1-р хэлтэсрүү явж гомдол өгөхдөө хамт байсан найз охинруугаа залгаж гэрч болоод болсон явдалыг үнэнгээр нь хэлээд өгөөч хамт яваач гэж гуйлаа.

Дахиад л намайг гомдоолоо
Сүнээ чи иймхэн юман дээр юунд нь сенсацлаад байгаа юм хаяачдээ цаа чинь намайг дарамтлаад байна. Чи дуугарах юм бол би л энд дарамтлуулна энээ тэрээ баахан зовлон яриад би ч буцлаа. Гомдол өгч чадсангүй. Яагаад гээч зөвхөн найзыгаа бодсондоо. Гэхдээ үнэндээ үүнээс цааш нөхөрлөл нэг л явахаа больсон. Сэтгэлд сэв суусан харилцаа ер нь итгэлцэлгүй худлаа болдог юм билээ. Удалгүй бид 2 ч муудаж тангараг тасарлаа. Хэд хоногын дараа зөөгч залуутай наадам фитнесс дээр таарлаа. Болсон явдлын талаар ярилцаж бичлэгийг нь л гаргаад өгчих гэж гуйсан ч маргааш нь ажлаасаа халагдсаныг мэдсэн. Ажил нь хаагдах үед гишүүний туслах залуу ирсэн юм билээ. Тэр өдрийн орой гэсэн үг.

Иймэрхүү бохир ажлыг нь зохицуулдаг биеэрхүү өндөр залуу байдаг юм.

Кинон дээр л иймэрхүү үйлдэл гардаг даа.

Үүнээс хойш УИХ эрхэм гишүүнийг зурагтаар сүү шиг цагаан юм ярихаар нийгмийн төлөө ард түмний төлөө мэт царайлж, пайж хуудсаараа пост оруулж бүүстлээд цахахаар ой гутаж гутардаг. Гутамшиг!

Хүмүүс ямар хүнийг нь ч мэдэхгүй мундагыг нь гайхах!

Ингээд 2020 оны 3 сард УИХ манай намаас өрсөлдөх гэж байгааг нь сонсоод дахиад шок. Яагаад гээч тэр өдрөөс хойш хаяа хаяа надруу viber аар залгана уулзах санал тавина. Нэг тийм заваан сэжгийн. Садист сексийн донтой хүн гэж найз охиноосоо олон жил сонссон болохоор хүслээ л гүйцээхгүй бол занаал яваад байдаг хүн юм гэнэлээ. Найзыгаа өрөвдөж л байлаа. Хэдхэн төгрөгний төлөө доромжлуулан байж ийм юмны гарт 3 жил зовсон гэхээр

УИХ гишүүн болох гэж ядаж л дэвших эрхээ авах гэж их ч хичээсэн дээ, нэг л бүтдэггүй юм, яаж бүтэх вээ дээ ямар их бохир зүйл хийж үйлийн үрээ нэмдэг билээ.

Гэхдээ 2020 онд нэг муу жаахан охины амьдралаар туг тахин байж УИХ гишүүн болж чадсаан.

2020 оны 6 сарын УИХ сонгуулийн тэр бичлэг зургуудыг цацсан хүн нь захиалагч нь Ардчилсан нам биш манай намын энэ эрхэм гишүүн шүү дээ!

Өрсөлдөгчөө дарах гэж 5 залуугаар Эрдэнэт хотод миний бүх шалдан нүцгэн зураг бүх манай намын дарга нартай авхуулсан зургийг маань эвлүүлж дуу хоолой оруулж цаг мөнгө заран байж захиалж хийлгүүлсэн хүн шүү дээ. Бичлэг зохиож дуу оруулж эвлүүлсэн ханш нь 30 сая төгрөг авсан юм билээ.

Хөөрхий минь дэвшиж буй нутгынхаа

малчдад мотоцикл мөнгө бензины талон тарааж сүүлийн 3 сар сайн тордсоон.

Сумдуудын засаг дарга нарт миний талд ажиллаж гаргахад тусалбал гарсаныхаа дараа байр өгнө гэж амлаад өгөх гэж байгаа байраач УБ хотод урьж авчран үзүүлсэн юм билээ.

Нэг сумынх нь засаг даргатай уулзахдаа бөөнөөрөө УБ хотод ийм шалтгаанаар ирсэнийг сонссон юм.

Тэд ч тэр хүний талд сайн ажилласан. УИХ гишүүн болсон юм чинь байраа өгсөн болов уу?

МАН УИХ дэвших эрхийг Занданшатар дарга олгосон юм билээ. МАН УЗ зөвшөөрүүлж чадсан.

Чи яаж мэдсийн гэжүү?

Түүнээс ч илүү эрх мэдэлтэй хүний нүдрүү нь харж байгаад өөрийнх нь амнаас нь сонссон юм. 2019 оны 3 сард.

Мөнгөтэй том бизнестэй хүний намын тохироо гэж байдаг юм билээ.
Үүнээс цааш зөндөө л юм боллоо болсоор ч байна.
Хэдхэн хоногын өмнө надруу вайбераар бичиж байна.
Уулзая!!! #гэнээ
Бүр нэг хүслээ гүйцээхгүй бол байж сууж чаддаггүй донтой өвчтэй юм бишүү?
Тэр мсжыг нь тавьхымуу яахын?
Залгаж байна.
Битгий намайг яриад бай үлдсэн зураг бичлэгийг чинь цацаж бүтэн ална шүү. Чамайг дутуу алчихаж надаар битгий оролд.
Чи нийгэмд угаасаа алуулна гэнээ.
Удахгүй миний бичлэгийг цацах юм байх. 2021 оны 6 сарын сонгуулийн яг өмнөх өдөр.
Өмнөх сонгуулиар хийсэн шигээ.
Би айхгүй байна өө.
Би хууль бус ёс зүйгүй үйлдэл хийгээгүй учир. Хэдэн троллуудаараа эвлүүлсэн юмаа зохиож цацна биз. Цацөө цац!
Монголчууд ухаантай тэр дундаа залуучууд хэрсүү ухаантай болсон. Ховоор хооллодог цаг дуусаж байгаа.
Одоо ч энэ постыг уншаад сууж байгаа байх.
Нэмээд заналхийлэлд орлоо доо.
Би баримттай л юм ярьж хэлэхгүй бол нийгэмд намайг худалч эмэгтэй болгосон хүн шүү дээ. Мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүстэй хэн ч биш нэг муу жаахан охин яаж хүч тэнцүү тэмцэж чадах вээ дээ.
Одоо нөгөө мөнгө өгч бичүүлдэг троллуудаараа хэдэн сэтгүүлчдээрээ намайг нүдэж эхлэх биздээ.
Тэр хүнийг магтан дуулах гэж нэр нүүргүй хаягаар бичдэг 5 залуу байдаг юм. Гэхдээ 1000 гаруй хуурамч хаягтай.

Одоо УИХ гишүүн болоод хүчээр магтуулдаг хүнээ нэмээ биздээ.
Тэр оффиссыг нь зааж өгөхиймуу яахын?
Гишүүн болоод дархан эрхтэй болсон юм чинь байсан оффиссоо сольцон юм болов уу? Өчнөөн барилга барьдаг хүн илүү том оффистой олон бичээчтэй болсон байх.
Өнөөдрийг хүртэл энийг хэнд ч хэлж чадаагүй.
Айж байна.

Өөртэй нь сөргөөлөлдсөн хүнийг яаж нийгэмд сошиалд хэнч биш болгож чаддагыг биеэрээ мэдрээд туулаад амслаашдээ.
Сэтгэлийн өвдөлтөө дааж чадахгүй амиа хорлох үйлдэл хүртэл хийж насны том шарх оёдол соривтой үлдлээ.

Гэхдээ би дахиж хэзээ ч өөрийгөө золиослох үйлдэл хийхгүй ээ.
Энэ гишүүний гарт л алуулж үхдэггүй юм бол?
Гэр бүлээ хайрлаж байна. Хайртай хүнээ нандигнаж байна. Айсан хэвээр л байна. УИХ эрхэм гишүүн маань одоо ч намайг занасан хэвээр байна шүү дээ.
Үүнийг бичиж байгаа шалтгаан нь хэрвээ надад ямар нэг зүйл тохиолдвол зөвхөн одоо УИХ танхимд гишүүн гэж суугаа эрхэм гишүүн холбоотой.
Нэрийг нь бичээд яахав. Итгэдэг хүмүүстэй хэлээд үлдээлээ. Баримт болно биз.
Сүү шиг цагаан юм ярьж дарга нарт хэдэн төгрөг атгуулаад Монголын ард түмнийг шулж доромжилж баяждаг Монголын цэцэг шиг сайхан охидуудыг бузарлаж хүчирхийлж садист хүслээ хангадаг тэр байтугай насанд хүрээгүй онгон охидоор зугаацдаг бүр тогтцон ханштай энэ хүнээс 75 гишүүн та нарч гэсэн болгоомжил.
Энэ хүн бол хүн биш шүү! Араатан амьтан ч үр хүүхэд шигээ хүүхдийг бузарлах байтугай хайрладаг даа. Эмэгтэй хүнийг эхнэрээ ажилчдынхаа нүдэн дээр зоддог хүн Монголын ард түмний төлөө зогсох уу?
Тэр хүний эсрэг зогссон хүн бүр амьдралаа амь насаа дэнчин тавьж явдаг шүү.
Харин эрхэм хүндэт халдашгүй дархан эрхтэй гишүүн минь дахиж надруу нэг ч удаа битгий холбогдоорой!
Үнэндээ таниас айж байна айдас хүйдэс!
МАН #удирдахзөвлөл таны нэрийг таныг хэн гэдгийг мэдэж байгаа шүү. Тань шиг бохир нэртэй хүний хууль бус зүйлийг дарах гэж их зовдог гэнэ лээ.
Намаас хэд хэдэн удаа сэтгүүлчидтэй холбогдож заваан мэдээнүүдийг чинь дарсаныг би сонссоон.
Устгуулсан сайтын сэтгүүлчид хэн холбогдож хэний мэдээг устгуулсаныг бараг гадарлаад нэрийг нь олчих биз.

Би мэдээлэлтэй хэвээр л байгаа шүү!
Зүгээр л таны бизнес мөнгө манай намд хэрэгтэй байгаа юм.
Та биш!!!
Цаг хугацааны аясаар үйлийн үрээ эдлэх биз ээ!
Одоо хүчтэй байгаач үргэлж гэсэн үг биш шүү хүндэт ах минь!
Дэлхий бөөрөнхий амьдрал баян
Үр хүүхдээ хүртэл бусдын гарт алдчихаад яагаад хүүхэд шигээ жаахан хүүхдүүдийг хайрладаггүй юм бэ?
Миний ээж миний гэр бүл таны заваан улс төрөөс чинь болж ямар их зовлон туулсан гээч!
Гэр бүлийн минь энэ шарх одоо хүртэл эдгээгүй!!!
Худал хуурмаг цагийн аясаар урсгал ус шиг үгүй болно.
Хуулийг худалдаж авч чадах ч нийгмийн хуулийг чадахгүй байхаа.
Үйлийн үр хэзээ ч хаяг андуурдаггүй юм гэнэ лээ.
Үйлийн үрийг үхэж бардаггүй үр удмаараа эдэлж бардаг юм гэнэлээ…
Зөв хүний үйлдэл нүднээс ч далд зөв байдаг гэж олон бяцхан гүнж нарт багшилдаг тэдний ертөнцийг нандигнаж хайрладаг эмэгтэй хүн багш хүний хувьд жаахан охин дүү нартай хүний хувьд дахиж нэг ч эмэгтэй хүслийг нь гүйцээгээгүй учир ийм бузар хүмүүсийн золиос бүү болоосой
Эрх мэдэл мөнгөтэй хүмүүсийн тоглоом золиос болсон хүн ингээд надаар дуусайсай.
Би сүүлчийнх нь байгаасай.
Магадгүй өөрийгөө өмөөрөх аргаа олж ядан би мөнгөтэй болохоор намайг шантаажилж байна. Надаас мөнгө нэхсэн гэж намайг шантаажчин худалч эмэгтэй болгож хөлсний хүмүүсээрэй бичүүлэх байх.
Үр минь үлдэх хорвоо үнэн л орших юм шүү.
Таны дарамт сүрдүүлэгээс болж сэтгэл санааны гүн хямралд орж үрээ алдахдаа үхмээр санагдтал та намайг үнэндээ зовоож чадсан шүү.
Энэ шарх одоо ч арилахгүй байна.
Хайртай хүнийхээ хүүхдийг тээж удахгүй үртэй болно гээд ямар их баярлаж хөөрч явсан гээч  Та байхгүй байсан бол би өнөөдөр ээж болоод сайхан үрээ тэврээд сууж байх байлаа  Би үүнд маш их эмзэглэж шаналж явдаг
Үнэний өмнө эрх мэдэл мөнгө ч хүчгүйтдэг тийм сайхан нийгэм ойртож байгаа шүү залуучууд минь
Нэг ч эмэгтэй хүн нэг ч хүүхэд бүү уйлаасай…

https://updown.mn/152764.html

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.