Н.Алтанхуягийн албан өрөөн дэх “хар жагсаалт бүхий аймшигт жааз”


Н.Алтанхуягийн албан өрөөн дэх “хар жагсаалт бүхий аймшигт жааз”
Н.Алтанхуягийн албан өрөөн дэх “хар жагсаалт бүхий аймшигт жааз”

2014 оны 11-р сарын 5-ны өдрийн 14 цаг 24 минутанд нэгэн аймшигт явдал болж өнгөрсөн нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах шийдвэрийг УИХ гаргасан юм. Энэ нь Монгол даяар том үйл явдал байсантай адилаар хувь хүн Н.Алтанхуягд маш том цохилт байжээ. Огцруулах санал хураалтын дүн гарч байхад экс Ерөнхий сайдын цээжин дотор юу юу болж бодогдож байсныг гэрчилэх нэгэн жааз албан өрөөнийх нь хананд байдаг гэнэ. “Монгол улсын ЕС Н.Алтанхуягийг огцруулах тухай саналыг дэмжье” гэсэн томьёололоор санал хурааж татгалзсан болон зөвшөөрсөн гишүүд, хуралдаанд оролцоогүй гишүүдийн нэрстэй том гэгчийн жагсаалтыг жаазлан өлгөжээ. Өдгөө сул гишүүн болсон Н.Алтанхуягд энэ жагсаалтыг харах бүрийд гомдол цөхрөл бас хорсол бухимдал зэрэг зэрэг төрдөг биз…

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.