Ч.Сайханбилэгийн машины арын дугуй хагарчихлаа. Гүйцэтгэх зөвлөлийнхний шийдвэрээр зүү шивсэн энэ дугуйг нөхөөд явах боломж бий, уг нь. Гэхдээ ийм эрх мэдэл түүнд байхгүй. Зүй нь автомашины жолооч нь С.Баярцогт учраас. Зүйрлүүлж хэлбэл, Ч.Сайханбилэг найзын- хаа багтөдий. Харин гал тогоонд нь хутга ирлэж суугаа анд нь жинхэнэ удирдагч гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй. Оюутолгой, оффшор данс зэргээс болж олон нийтэд онгө, үзэмжгүй харагдах болсон түүнийг өнгөлөн далддаж баг өмсгөн сэнтийд залсан нь энэ. Улмаар З.Энхболд, С.Баярцогт нарын маргаан цагийн дотор Засгийн газрыг самарч орхилоо.
МАН-ыг Засгаас хөөх шийдвэрийг АН-ын гүйцэтгэх зөвлөл нэн даруй хуралдаж, гаргав. Ингэхдээ ирц хангалтгүй байхад хуралдсан гэх маргаан хөшигний ард өрнөөд эхэлж. Тавантолгойг тагаж чангаасаар байгаад УИХ РУУ оруулж ирсэн хүн нь Зэ.
Улмаар эсэргүү нөхдүүдээр ажлын хэсэг бүрдүүлж, урагшлах боломж олгоогүй. Нэгэнт найдваргүй болсон төслөө Засгийн газар эргүүлэн татаж, дахин оруулж ирэхээр тохиролцсон байдаг. Гэвч З.Энхболд молиго үмхүүлсэн болохыг М.Энхсайхан цахим хуудсаараа дамжуулан жиргэсэн. Өнгөрсөн долоон хоногт С.Баярцогт хэлэлцэж тохиролцсоны дагуу Тавантолгой төслөө өргөн барихаар УИХ-ын даргын өрөөнд орсон байна. Гэтэл өнөөх нь хүлээж авахгүй гэж гөжүүдэлжээ. Уг нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд хэнбугай нь ч байсан хуулийн төсөл санаачилж, өргөн баривал үгүй дуугүй хоёр гардан авах үүрэг УИХ-ын даргад бий.
Харин тэрхүү хуулийн төслийг урагшлуулах эсэхийг гишүүд чуулганаар хэлэлцэж, эцэслэх учиртай. Харамсалтай нь, ийм процесс өрнөсөнгүй. Ийнхүү зөрчилдөөн үүсч, гүйцэтгэх зөвлөл онц байдал зарлан хуралдаж, хоёр намын хамтарсан гэрээг хангалтгүй гэж дүгнэх нь тэр. Гэвч энэ нь бодит байдалтай харшилдаж байгааг АН-ын зарим гишүүн учирлах нь бий.
АН хадаг барьж ирсний дараа МАН саналыг хүлээн авч “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ” гээчийг үзэглэсэн байдаг. Уг гэрээний гол заалт нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах. Энэ хүрээнд МАН “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийг санаачлан боловсруулж, УИХ баталжээ. Улмаар Засгийн газарт үүрэг чиглэл өгөн, ажиллаж буй. Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийг хамтарсан дээрээ үзэглээд авах тухай дээрх гэрээнд бий. Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар нь Р.Бурмаа гишүүн ажиллаж байгаа бөгөөд хоёр нам системээ тохирчихсон. 48×28. 48 нь одоогийн тойргоор. Харин 28-ийг бүсчилнэ. Гагцхүү бүх сонгуулийг нэг өдөр явуулах ажлын хэсгийн ахлагчийн саналыг хүлээж аваагүй аж. Хэрэв энэ саналыг хүлээн авбал сонгогч нэг метр хэртэй цаасан дээр жагсаасан нэр дэвшигчдийг болон намыг дугуйлна. Цаашлаад үүнийг дагасан олон асуудал бийг ажлын хэсгийн зарим гишүүн тайлбарлаж байгаа юм. Товчхондоо, энэ асуудал МАН- аас болж гацаанд ороогүй гэнэ. Үндсэн хууль ч мөн ялгаагүй. Н.Батбаяр ажлын хэсгийг ахалж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл УИХ-д өргөн мэдүүлээгүй. Улс төрийн намын тухай хуулийг ч мөн хэлэлцэж, батлахаар хоёр нам тохиролцжээ. С.Баярцогтын ахлаж буй ажлын хэсгийнхний ажлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж барьж авсан тухайгаа хэвлэлийнхэнд мэдэгдчихсэн. Тэгэхээр МАН-д нялзаах ямар ч боломжгүй болох нь тэр.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг дахин дахин оруулж ирэх болсон шалтгаан нь МАН-тай байгуулсан гэрээтэй холбоогой байж. Өнгөрсөн гурван жил дэх ул мөрөө баллуурдах гэсэн утга агуулга бүхий заалттай уг хуулийн төслийг яах аргагүй МАН-ынхан унагасан. Үүгээрээ тэд гэрээгээ зерчсөн гэх ялд унахаас биш Оюутолгой, Тавантолгойг гацаагчид нь АН-ынхан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд нууцаар Оюутолгойг үзэглэсэн. Тавантолгойг талцаж зогсоосон нь АН-ын дарга. Хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэгчээр хэн хэн нь төрийн албан хаагчдыг хомроголон халсан атлаа шалтаг шалтгаанаа болгодог увайгүй зантай. Энэ тухай ч АН-ын гүйцэтгэх зөвлөлийн хурлын гишүүдийн албан бичигт ч, МАН-ын үгүйсгэлийн хуудсанд ч бий. Юутай ч гэрээний хэрэгжилт хангалтгүй гэж үзэх үндэслэл иймэрхүү. Айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр арга ядсан байдлаар хөөх шийдвэр гаргажээ гэж дүгнэхүйц.
Гол нь МАН-ыг Засгаас хөөвөл Ч.Сайханбилэгийн кабинат бутрах төсөөллийг эрх баригчдын зүгээс хийжээ. Эхлээд зургаан сайдыг огцруулах уу, чөлөөлөх үү гэдгийг шийдвэрлэнэ. Мэдээж, алдаа гаргасан биш улс төрийн шийдвэрээр чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайд оруулж ирэх биз. Үүнтэй зэрэгцээд Засгийн газрын зургаан сарын хугацаанд хийж амжуулсан ажлын тухай хөндөгдөнө. Энэ хугацаанд нэг ч бүтээн байгуулалг хийгдээгүй тухай аль хэдийн эрх баригчдын амнаас цухалзаад эхэлчихсэн. Ямар ч мөнгөгүй Засгийн газарт ийм боломж бололцоо байгаагүй гэх тайлбарыг тэд хүлээж авахгүй. Улмаар Ч.Сайханбилэг тэргүүтнийг огцруулах асуудльн АН-ын хэн нэгэн гишүүн өргөн барихад МАН дэмжинэ гэх зураглал АН-ын даргын ширээн дээр байгаа бололтой.
Ардчиллынхан Засгийн тамгыг атгасан тэртээх жил дөрвөн хүнийг гүйцэтгэх засаглалын тэргүүнээр хольж,сольж тоглосон болөдгөө гурав дахиа хөнтрөхөөр хор найруулсан нь энэ. Уригдаж оччихоод хаалга савсан түүх өмнөх парламентад бий. Харин урьсан зочноо хөөж гаргачихаад намын дарга нь Ерөнхий сайд болох АН-ын амтай бүхэн байна. Харин УИХ- даргын суудлыг аль фракцийнханд өгох үү гэх наймаа ч өрнөчихсөн. Одоогоор МҮДН-ынхан хүчтэй яригдаж байгаа бөгөөд нөгөө фракциуд нь эсэргүүцээд эхэлжээ. Цаашлаад Шадар сайдад Н.Энхбаяр уу, эсвэл. гэх хувилбар ч яригдаж байна. Харин МАН-ын Удирдах зөвлөл яаран сандран хуралдахын оронд АН- ын бүлгийн шийдвэрийг харзнаж байгаа бололтой. Гол нь ардчиллынхны нэгнийгээ өөдлөхөд өшиглөж унагадаг зан Монгол Улсын хөгжлийг хөлдөө чирж,хөрөнгө оруулагчдыг үргээж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн сарын хугацаанд гэртээ бараг хоноогүй гэхэд хилсдэхгүй. Ц.Нямдоржийн хэлсэнчлэн онгоцоо сольж унан гадаадад айлчилсан. Хоёр нам хамтарж, Засгийн газар байгуулснаар улс төр тогтворжиж, томоохон төслүүдээ урагшлуулахад асуудалгүй болсон тухай ам алдчихсан.
Хамгийн сүүлд гэхэд, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камеронтой хийсэн уулзалтаар “Бид Оюутолгойгоо хөдөлгөлөө, удахгүй Тавантолгойг хөдөл- гөнө. Араас нь Оюутолгой, Тавантолгойгоос гадна бусад том төслүүд, жижиг, дунд үйлдвэрийн төслүүдийг зөвхөн уул уурхайн биш бусад салбарт ч хөдөлгөх зорилттой. Британийн Засгийн газар дэмжиж, хорөнгө оруулагчдынхаа ард зогсооч гэсэн саналыг тавьсан” тухай мэдээллэсэн. Энэ мэг том ам гарсныхаа хүчинд олон ажил эхлүүлэхээр хааэлцэж, хорөшо монгө босгохоор тохиролцсон. Харамсалтай нь, энэ бүхэн ямар ч үр дүнгүй болов. Үүнээс цааших нь ч үр дүнгээ өгөхөөргүй боллоо.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж: Улс төрийн тойм
МАН-ын сүүдэрт АН хөдөлгөөн хийнэ
2015/07/06 18:07
Сэтгэгдэл