Төрсөн өдөр тэмдэглэсэн мартагдашгүй дурсамж
“Хятадад уулзъя•Шинэ зуунтай танилцъя” Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын багийн зургаа дахь өдрийн аялал 06 дугаар сарын 30-ны өдөр үргэлжиллээ. Өдрийн цайны цагаар нэгэн сайхан мэдээ сонсогдож, багийнхан нэг дор цуглалаа. Монгол Улсын сэтгүүлч Н.Ганчимэгийн төрсөн өдөр тохиосон нь манай багийнханд том баяр авчирсан юм. Монгол Улсын Хэнтий аймгийн уугуул Н.Ганчимэг сүүлийн гурван жил дараалан төрсөн өдрөө гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэж чадаагүй. Үргэлж ажлаар явж байх хугацаандаа өнгөрүүлдэг байсан бол энэ жил гадаад орноор явж байхдаа тэмдэглэсэндээ сэтгэл өндөр байв. Энэ удаагийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээг зохион байгуулагч талаас Н.Ганчимэгтээ төрсөн өдрийн бялуу болон сарнай цэцэг бэлдэн хамт олноороо төрсөн өдрийн дуугаа дуулан мартагдашгүй нэгэн сайхан дурсамжийг бүтээлээ.
Н.Ганчимэгтээ ажил амьдралд нь өндөр амжилт, өдрөөс өдөрт үзэсгэлэнтэй байхыг хүсэн ерөөе.