Монголын автомашин, мотоциклийн нэгдсэн хамгийн том наадам “VIP AUTO MOTO FESTIVAL - 2022” нь автомашин, мотоцикл болон мото клубүүдээр хүрээгээ тэлж, авто шоуны салбарт хувьсал хийн 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Уг наадам нь 2022 оны 4 дүгээр сарын 30 –ны өдөр Авто худалдааны цогцолбор төвд эхэлж, 2 өдөр үргэлжсэн бөгөөд наадмын үеэр ховор нандин автомашины үзэсгэлэн, авто мото спортын танилцуулга, үзүүлбэр, шоу тоглолт, мотоциклийн экстрим үзүүлбэр, уран жолоодлогын тэмцээн, шилдэг 32 тамирчны баттл, картинг уралдаан гэх мэт сонирхолтой уралдаан тэмцээн зохион байгуулагдаж зохион байгуулагчдын зүгээс жил бүр фестивалийн орлогын тодорхой хувийг нийгмийн хариуцлагын хүрээнд зам тээврийн ослыг бууруулах арга хэмжээ, хүүхдийн асран сувилах төвүүд болон нийтийн орчин нөхцөлийг сайжруулах төслүүдэд хандивлаж ирсэн. Тэгвэл энэ удаад "Зүрх мартахгүй", "Хязгаараас чинад” төсөлд хандивлахаар төлөвлөжээ.
Монголын авто мото нэгдсэн хамгийн том наадам-ийн хүрээнд хийгдэж буй томоохон ажлуудын нэг бөгөөд Монголын Дрифтын Спортыг нийтэд нээлттэй танилцуулах зорилготой. Нээлттэй өдөрлөгт оролцогч, үзэгчдэдээ зориулан дрифтийн спорт, тамирчид, автомашинуудын тоноглолуудтай танилцахаас гадна ивээн тэтгэх тамирчидаа сонгох, тамирчидын автомашинуудыг ойроос үзэж танилцан дурсгалын зургаа даруулж амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн юм.
Тус шоуны ерөнхий зохион байгуулагч: VIP AUTO CLUB
Хамтран зохион байгуулагч:
-Монголын Мэргэжлийн Спорт Авто Машины Холбоо,
-Монголын Автомашин Мотоциклын Гэр бүл - МАМСХ
Дэмжин ажиллагч:
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам
- #НЗДТГ,#CITY_OF_NOMADS
- Сонгинохайрхан дүүрэг
- Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
- Тээврийн Цагдаагийн Алба
- Авто худалдааны цогцолбор
Ерөнхий ивээн тэтгэгч:
- UB Autocom
Ивээн тэтгэгч:
- SKYtel, Nomin Motors / Номин Моторс, Bia Saigon Mongolia
Спортыг дэмжигч:
- KTM Mongolia, Everymotors LLC /Эвримоторс ХХК/, ECO Mine Systems Global, Mercedes-Benz Club Mongolia /MB garage Mongolia, Mongolian Aviation Academy, Цэмбий АвтоГэрэл /Tsembii AutoGerel/, Eco Car /Эко Кар/, ТУС зээлийн апп /Wuerth Mongolia LLC/, Содон Авто Угаалга /Sodon car wash/ хамтран ажилсан юм.
Тус өдөрлөгт:
-Япон, Монголын дрифтын тамирчдын #халз тулаанууд
- Монгол улсад урьд хойчид байгаагүй дрифтын болон, super car's, мотоциклуудын хамтарсан #ЗӨВИЙГ_ХЭВШҮҮЛЬЕ #АВТО_ПАРАД
- Дрифтын машинуудын үзэсгэлэн, тамирчидын нээлттэй #ЗӨВЛӨГӨӨ
- Монголын ховор, содон, үнэтэй автомашинуудын #ҮЗЭСГЭЛЭН
- "Би ирээдүйн тамирчин" гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүд
- VIP TUNING-ийн ангилалд өрсөлдөж буй interior, exterior-ийн #super_tuning_cars
- МОТО, ATV, UTV #ҮЗЭСГЭЛЭН
- VIP ZONE сонирхолтой, #хаалттай_хөтөлбөрүүд
- Go-karting
- RC Cars
- Ивээн тэтгэгчдийн #гарын_бэлэгтэй тэмцээн уралдаан
- Мотоциклын #extreme үзүүлбэрүүд
- Хосууддаа зориулан #Car_cinema +18 !!!
- Нисдэг тэргийн хөтөлбөр #VIP зочид
- Энэ зуны нээлтийн задгай #LASERSHOW, DJ SET
- Хамтлаг дуучид, халуухан охидын #TWERK_DANCE
зэрэг олон олон сонирхолтой үзүүлбэрүүдээр дүүрэн байсан юм.
Наадмын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: Өнөөдөр зав гаргаж "VIP auto moto festival 2022"-т оролцлоо. Дрифт хийхэд төрдөг мэдрэмжийг ч мэдэрч үзлээ. Гайхалтай... Нийслэлийн зүгээс арга хэмжээний үеэр тамирчид болон үзэгчдийн аюулгүй байдлыг хангах тал дээр бүх талаас нь дэмжлэг үзүүлсэн. Учир нь эр зориг, авхаалж самбаа, мэдрэмж шаардсан энэ спортод аюулгүй байдал маш чухал. Мөн их хотын чимэг болдог эрэмгий спортыг сонирхогч залуусыг дэмжих нь зүйтэй. Цаашид ч дэмжиж, ирэх жил илүү оролцоотой байна гэж бодож байна. Мөн эдгээр мэргэжлийн залуус хотын төвд чанга дуу чимээ гаргадаггүй, уралдах, дрифт хийх зэрэг эрсдэлтэй зүйл хийдэггүй гэдгээ хэлж байна. Цаашид замын хөдөлгөөнд соёлтой оролцох зөв уриалгыг түгээж, хэвшүүлэхээ ч мэдэгдэв. Залуус маань хүсэл, сонирхолтой бас соёлтой, ухамсартай болжээ хэмээв.