Ирэх оны сүүлийн сард Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг төлөх ёстой. 2018 оны нэгдүгээр сард Чингис бондын 500 сая ам.долларыг төлнө. Үүн дээр хувийн хэвшлийн өр гарч ирнэ. Төсөв хэзээ ч дийлэхгүй. Монгол улсын нэгдсэн төсвийн зээлийн үйлчилгээний төлбөр сүүлийн дөрвөн жилд 26 дахин нэмэгдэж 950 тэрбум төгрөгт хүрээд байна. Энэ бол зөвхөн гадаад, дотоод зээлийн хүүнд төлж байгаа мөнгө.
Төсвийн орлого бүрдэхгүй, төсвөө жилд 2-3 удаа тодотгож байна. Төсвийн гол орлого бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уначихсан ойрын хэдэг жил өсөх хандлаггүй.
Дээрээс нь Монгол улс бүх валютын нөөцөө шавхчихсан. Улсын маань зээлжих зэрэглэл АН-ын төр барьснаас 2012 оноос хойш 3-4 шатлал буурчихсан байдаг. Засаг төр үнэндээ гадны өр зээлээр л амь аргацааж байна. Хэдхэн жилийн өмнө манай улс 4-5 хувийн хүүтэйгээр гадаад зах зээлээс мөнгө босгож байсан бол өнөөдөр 7-9 хувиар л мөнгө олдохоор байна. Тиймээс өрөө төлөхөд маш хүндрэлтэй, боломжгүй байх дүр зураг харагдаж байгаа юм. Дахин өр тавьж санхүүжүүлэх замаар шийдвэрлэх байх.
Цөөн үгээр хэлбэл өрийг өр тавьж төлөхөөс өөр арга байхгүй байна. Сүүлийн жил УИХ, Засгийн газар олон татварыг нэмлээ. Энэ нь эдийн засгийн хямралыг ард түмний нуруун дээр үүрүүлэн ачааг улам нэмж байна. Хир тэсэх нь харцгаая...