Хятад Сирийн дүрвэгсдэд 10 мянган тонн хүнс нийлүүлнэ


Хятад улс Сирийн дүрвэгсдэд тусламж үзүүлэхэд 10 мянган тонн хүнс гаргахаар болсон тухай тус улсын Гадаад хэргийн сайд Ван И Сирид хандивлагч орнуудын бага хуралд үг хэлэхдээ мэдэгджээ.

"Сирийн дүрвэгсдийн хоол хүнсний хомсдолын асуудлыг шийдэхэд туслахын тулд Хятадын тал 10 мянган тонн хүнс хандивлана” гэж тэрбээр хэлсэн байна.

"Сирийн хүмүүнлэгийн асуудлыг шийдэхийн тулд зөвхөн яаралтай тусламж үзүүлэх төдийгүй уг асуудлын үндсэн учир шалтгааныг арилгах нь зайлшгүй чухал юм” гэж тэрбээр хэлжээ.

Ван И мөн "олон улсын хамтын нийгэмлэг Сирийн мөргөлдөөнийг улс төрийн арга замаар зохицуулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй” гэдгийг цохон тэмдэглэсэн байна. "Энхийн хэлэлцээг сэргээх нь Сирийн улс төрийн үйл явцын гол хэсэг юм” гэж тэрбээр мэдэгджээ.

Сирид хандивлагч орнуудын бага хуралд оролцогчид хүмүүнлэгийн хэрэгцээнд болон Сирид мөргөлдөөний уршгийг даван туулахад нийтдээ 10.7 тэрбум доллар гаргахаар болсон байна. Их Британийн сайд Дэвид Кэмероны мэдээлснээр, 5.6 тэрбум долларыг энэ жил Ойрхи Дорнодод хүмүүнлэгийн ажиллагаа явуулахад зарцуулах бол 5.1 тэрбум долларыг нь 2017-2020 онд  гаргах аж.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.