Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч” компанийн хийсэн судалгаагаар өнөөдөр нийслэлд 380 мянга орчим өрх амьдарч байгаагийн 43 хувь нь нийтийн болон дулаан, цахилгааны төвийн шугамд холбогдсон тохилог орон сууц, хауст оршин суудаг. Үлдсэн 210 мянга гаруй өрх айл нь гэр хороололд амьдарч байгаа аж.