Улсыг хохироож, актлагдсан вагон оруулж ирсэн нь Б.Цогтгэрэлийн бус Д.Ганбатын алдаа гэв


Улсыг хохироож, актлагдсан вагон оруулж ирсэн нь Б.Цогтгэрэлийн бус Д.Ганбатын алдаа гэвМонгол Улсын Зам Тээврийн Хөгжлийн дэд сайд, "УБТЗ” ХНН-ийн хамтарсан зөвлөлийн Монгол талын дарга Б.Цогтгэрэлийн тушаалаар  актлагдсан 1000 вагон ОХУ-аас оруулж ирэхээр гэрээ хийгдэж, Монгол Улсыг хохироосон талаар яригдах болсон билээ. Энэ бүхэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Зам Тээврийн Хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ тайлбар хийж, ийм хариуцлаггүй явдал болсныг хүлээн зөвшөөрчээ. Тодруулбал тэрээр: "Актлагдсан 1000  вагон орж ирсэн үнэн. Өөрөөр хэлбэл, ОХУ-даа ашиглагдах боломжгүй гэж үзсэн вагонуудыг оруулж ирсэн гэсэн үг. Гэхдээ энэ нь дэд сайдын хийсэн ажил гэхээсээ илүү тухайн үеийнх нь сайдын шийдвэр. Дэд сайд Монгол талаа л тэнд төлөөлж очиж байгаа. Эндээс удирдамжийг сайд шууд байдлаар төлөөлдөг. Төрийн өмч гэдэг утгаараа сайд нь нэг ёсондоо хувь эзэмшигч болчихдог. Тиймээс сайд л бүх удирдамжийг өгнө. Тэгэхээр актлагдсан 1000 вагон авсан асуудал Б.Цогтгэрэлд биш Д.Ганбатад хамаарна. Б.Цогтгэрэлд энэ салбарт удаагүй, арга барил нь дутмаг зэрэг алдаа дутагдлууд байгаа. Үүнийг нь засаад л ажиллаж байгаа" гэжээ.
Өөрөөр хэлбэл Зам Тээврийн Хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өмнөх сайд Д.Ганбатынхаа хариуцлаггүй үйлдлийг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.
 
Я.Явуухулан
Sonin.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.