Монголчууд бид их сонголтын өмнө тулж ирээд байна. Та бидний сонголтын үр дүнгээс нийт ард түмний амьдрал болон эх орны маань ирээдүй, тусгаар тогтнолын баталгаа шууд шалтгаална.
Монгол төрийн онол, оршин амьдрахуйн жаягийг үл мэдэгч, авах идэхийн хойноос улайран тэмцэж, төр засаг болон тоглож, байгаа өсөлсөн боулихай нараас түшээдээ сонгох уу, аль эсвэл монгол боловсролтой, ард түмнээ гэсэн сэтгэлтэй, цэвэр шудрага хүмүүсээр бүрдүүлэх үү гэсэн ацан хоёр замын салааны уулзварт тулж ирээд байна.
Цэвэр бохир хоёр холилдож, худал үнэн ялгагдахаа больж, ард түмнээ хуурах хор найрагдан, зөв бүхнийг буруугаар дийлүүлдэг болсон боулихайн дарангуйлалаас нийхэмээ аврах нь өнөөгийн залуус бидний гэгээн үүрэг, ариун үйлс хэмээн үзэж, төрийн түшээдээ зөв сонгохыг хэрэгцээ болгон энэхүү хар болон цагаан жагсаалт гаргах санаачлагыг Монголын Залуучуудын холбооны V Их хурлын төлөөлөгчид дэмжин санал нэгтэйгээр тогтоол гарган ард түмэндээ толилуулах нь зөв хэмээн үзсэн юм. Түүхэн огцом эргэлт, нийхэмийн шаардлагат шийдэл бүхэн үе үеийн залуучуудын нуруун дээр үүрэгдэж байсан уламжлалтай билээ.
Ингэж том дуугарах эрхийг ихэс дээдсийн минь Алтан Дээд сургаалиуд бидэнд олгож байна.
ТНГР-ийн эзэн эрхт ЧИНГИС ХААН-ы мөнхийн ЖРЛГ, ИХ ЗАСАГ-ийн Алтан дээд ГЭР ИЭ нь:
- Хамгийн хаан байвч хорловол сүйрэх тавилантай хад мэт хууль
- Хамаг Монголчуудыг нүүдлийн соёлоор бадраагч үндэсний алтан дээд өв
- Монгол онол дор монголоор амьдрахуйн алтан дээд хууль
- Монголчуудыг газар огторгуй, ихэс дээдэстэй нь амин чанараар нь холбогч алтан бүс, алтан сүлжээ
- Үхлээс амьдрал хүртлээ тэмцэж олсон мөнх оршин амьдрахуйн алтан дээд онол
- Хамрагдсан бүхэн иргэний нийгэмээс аврагдах заяа тавилангийн онч мэргэн сургаал
- Монгол хүний СУУ билгийг бадраагч амин хүчний сэргээш
- Амьтай, үйлтэй бүхний үүсэл хөгжил, мандал бадралыг үндэснээс нь тайлсан танин мэдэхүйн дээд олз
- Цөвүүн цагийг туулан гарч Монголчуудыг мандал бадралд хүргэх алтан дээд үнэний гэгээн зам
- Орчлонгийн амин чанарыг онож үйлдэх онолын цуглуулга, эрдэм оюуны ширгэшгүй ундрага
- Монгол хүний яс, цусанд байгаа билэг авъяасыг сэргээн бадруулагч амин хүчин
- Мянган жилийн өнгөрсөнөөс түмэн жилийн ирээдүйг байгуулагч одоо билээ.
Мартваас чи үжирхэл-хөгжлийн жимт нийгэмээр гутаагдаж өөрийн өөдгүйд боолчлогдму. Маргаваас чи хөндлөнгийн идэш болж, алдаандаа үхүүлэгдэн доройтуулагдаж тамлагдму. Мөрлөвөөс чи ний хэмээр үндэслэн бадарч хөх Монгол иргүн болж хүн төрөлхтнийг гэгээрүүлмү.
Энэ бол хэн нэгний зохиол бүтээл биш, өвөг дээдэс малчин түмний минь хэдэн зуун мянган жилийн турш туулж, цуглуулж, удамшуулан хадгалж ирсэн, орчлон ертөнцийн жам ёс, зүй тогтлыг танин мэдэж, амин чанарт нь зохицсон ахуйн, засаглалын, хүний хөгжлийн болон төрийн онолуудын танин мэдэхүйн цогц өв сан оршин амьдрахуйн алтан хэлхээ, алтан аргамжаа юм.
Төр нь Алтан дээд үнэний онолыг мөрдлөгө болгодог, засаг нь төгөлдөр аж төрөх ёс зүйд нийцсэн уялга бөх ахуйг бүрдүүлдэг, ард түмэн нь наран боловсролыг оршин амьдрахуйн соёл болгож, эзэн эрх зүйг чанд баримталдаг ийм улс гүрэн Их Монголоос өөр хаана ч байгаагүйг хүн төрөлхтний түүх гэрчилнэ.
Бид үүслээсээ урган төлжиж, мандан бадрах цаг нь ирж байна. Энэ цаг үеийг Монголчууд удаан хүлээсэн билээ.
Уул, ус бүр нь тахилгатай, учгаа тайлах нарийн дэг жаягтай, өөрийн үүсэл, хөгжил, мандал, бадралын зүй тогтолтой, туулж өнгөрүүлсэн түүхэн замналаа нууцлан хадгалж, орон зай бүхнээ танин мэдэхүйн эрчимээр дүүргэдэг жамтай, хүн ард нь газарт боловсорч, орон зайд мэргэшиж, огторгуйд гэгээрэн цоморлигоо дэлгэх тавилантай, тэжээх шаардлагагүй мал нь оршин амьдрахуйн ундрага болсон, тийм гэгээн тансаг орон зай бидний Монголоос өөр хаана ч байхгүй билээ.
Ард түмнээ ямар ч алагчлалгүйгээр авъяас чадлыг нь бүрэн нээх боломжийг олгож, түүнд хүрэх замыг нь зааж, мэдэхийгээ бүгдээр хариуцаж, хамтын хариуцлагыг тогтоож, хүн бүрээ төвшин сайханд хүргэх нь хүн төрөлхтний бүхий л үеийн байнгын хүсэл тэмүүлэл, мөнхийн мөрөөдөл биш байсан гэж үү?
Ихэс дээдсийн минь агуу их хүчин чадлын нууц нь их үйлсийн төлөө Мөнх ТНГР-ийн хүчин дор үнэнтэй эвлэлдэн нэгдэхдээ байсан билээ.
Үнэний зам мөр дээр эвлэлдэн нэгдэхийг нийт ард түмэндээ бид уриалж байна.
Хэрэв бид үнэнтэй эвлэрэхгүй бол өнөөдөр өсөлсөн хэдэн булхай өндөр төрийг, хуурамч аргаар хуваан авч, хар мөрөөрөө бүхнийг сөхрүүлж, нимгэн бодлоо хууль хэмээн зарлаж, ард түмнээ төрөөр гутаан доромжилж байна.
Харийн ёс бус номлолд хордон, тархи нь турж хоосрон, алмасыг олж хаан суулгахыг санаархаж, зовлонгийн чангыг жаргал хэмээн мөнгөтэй бол бүхнийг ялна гэсэн тэнэгэрэлд автагдан, эдэд шунуулах үзлийг түгээн, мунхагийн мухарт муужран мансууран зүүдэлцгээж байна.
Хөх Монгол мунхаглалын дай ярт харлуулагдаж, булхай нар авах идэхийн араас улайран хөөцөлдөж, өөдтэй бүгдийг хаман залгиж, өнөөдөр тэд их хар ертөнцийг эрчимтэйгээр байгуулж байна.
Их хар ертөнц гэдэг нь үл үзэгдэх алуур, үл мэдэгдэх устгал билээ.
Шинэчлэх нэрээр үндэсгүй цэцэг ургуулахыг оролдон хуурч, устгах арван зургаан нийгэмийн аргыг хэрэглэж, хөнөөлт голомтыг бий болгож Их Монгол Улсын үүслийн үндсийг тасалж, уруудал доройтол, мунхаглал тэнэгэрэлийн үрийг тарьсаар байна.
Үхүүлж устгах дөрвөн алуур, доройтуулж устгах долоон алуур, тамлаж устгах таван тахалыг хэрэглэн ард түмнээ тарчлаан зовоож байна.
Их хар ертөнцийг үүсгэдэг арван зургаан ний ГЭМ. Үүнд:
- Уул бие урстал нь сархад уулгах
- Тэгш эрх зарлаад, ямар ч эрх үл эдлүүлэх
- Түгээмэлийг нэг хүнд хариуцуулах
- Хийж чаддагийг нь бэлдэж өгөх
- Түгээмэлийг харьд өмчлүүлэх
- Өгөөшөөр дагуулж хар хуулиар туух
- Түгээмэлийг зоосоор \тунбао\ орлуулах
- Тэнцвэргүй өрсөлдөөнд оруулах
- Өр зээлэнд дуртай болгох
- Заншил бусдыг дуурайлгах
- Эдэд захирагддаг болгох
- Нууцаа дэлгэтэл нь ялгаруулах
- Идэж үрэхийг жаргалд бодуулах
- Цагдаж хорих
- Зүлдэн хуулинд сөгдүүлж, зүрхийг нь мохоох
- Хамгийн хар зөнтөнийг хаан болгох
Аргалын хурга амьд хүнээс үнэтэй болж, тэгш эрх хэмээх хар дайн ирж Монголыг шатааж байна.
Боловсролгүйн мунхаглалыг дураар нь тавих жаяг зарлаж, бүдүүлэгийн эрхийн боол болгож гутаан дарлаж, идэх өмсөхөөр нь хүнийг захирч, эдээр үхүүлж, бүгдээрээ амьтан буюу мал байваас санаа нь амар байх, бүдүүлгийг хэм болгосон мунхаглагч нар засгийг орлож, мунхаглалаас мунхаглал руу улсыг гулдарч байна.
Амин чанар гэж юу ч үгүй олон зэрлэгүүд, ахуй болоод гэр бүлийг хөгийн болгож хорлон, газрыг гайчилж, гадаадынхны гар хөл болон хамаг баялагаа цөмөн дээрэмдэж, дураараа аашилцгааж байна.
Долоон эцгийнхээ зөнг мартсан, тэнгэргүй туранхайнууд, Монгол хэмээх нэрээ тайлж чадахгүй байж, дэлхийн хэмжээнд шийднэ гэж дэмий донгосч, хоосон хөөрцөглөн хийсэцгээж байна.
Газар болоод огторгуйн гурван үнэнээс дайжиж, Чингис хэмээх нэрийг хүүдээ тайлах оюун нь хоосрон, зөвхөн бохир, цэврийг холиход ашиглан, хажир үнэнд эргэлзэж, хар зэмийг шүтэх цөвүүн цагийг дуудан, нэгний гэмд нийтээрээ хохирон зэмлэгдэх дэг тогтоож байна.
Нийтээрээ хэмтэй байхын бүх үндсийг тасалж сүйтгээд, ядуугийн ясан дээр элдэв янзын төлбөр хураамж, хүү торгууль тохож, засаг-ийг турааж, ний-гэмийг таргалуулж, хүслийг алж байна. Хөх Монгол иргүнүүд авиргүй булай, булхай, боулихай гуравт идэгдэж, ний үхэл, ний доройтол, ний тамлал дор, аргал хоргол мэт гишгэгдэн гутаагдаж байна.
Зөв хүнийг үзэн ядаж, зүггүй шуналт булхайнуудыг хөхүүлэн дэмжиж, хуйвалдан хувааж залгих бүлэглэлүүдэд хуваагдан өрсөлдөн алалдаж байна.
Минж мэтийн амнаас арай ядан мултрахад мангасын ам чамайг бэлэн тосож, үхүүлж доройтуулж тамладаг арван зургаан ний ГЭМ-ийг чамаар үйлдүүлж ав, эв, овийг тань мохоон, шорон, цагдаагаар тамлан хөх толбот амин чанарыг тань үндсээр нь сүйрүүлж, Монгол түмний хэзээ ч үзхээргүй хувь тавиланг бидэнд тулган хүлээлгэхийг оролдоцгоож байгааг ухаарах цаг нэгэнт болжээ.
Төрийн аль ч шатны их өндөрлөгт булхай шургалах замыг хааж, эцэг өвгөдийнхөө алтан дээд үнэний зам мөрийг хэлбэрэлтгүй дагаж, ертөнцийн жамд нийцсэн цэвэр тунгалаг төрөө байгуулж, ард түмнээ гэгээрүүлж, боловсруулж, мэргэшүүлж авъяасыг нь нээн, эргэн нүүх хорвоогийн үнэнд захирагдаж, төрөөрөө бадраах төр засгаа уламжлалаар нь сэргээн мандуулж, төвшин сайханд зоригдох агуу их үйлсийн эхлэлийг тавьж, зөв сонголт хийхийг ТНГР заяат хөх толбот ахан дүүстээ залуучууд бид уриалж байна.
Энэ их үйлсэд та бүхнийг үнэнээрээ нэгдэхийг Монголын Залуучуудын Холбоо уриалан дуудаж хар ба цагаан жагсаалтыг гаргаж байна.
Булхай үгүй айлыг бат бэх төр гэмой. Булхай буйд бүтэн нойр зовлон. Булхай буйд халуун хайр айдас.Булхайд иргүний эрх өгвөөс, буянт төр минь хорлогч алуурч болмой.
МОНГОЛ ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН АМИН ЧАНАРЫН ЦАГААН ЖАГСААЛТ
Алтан дээд үнэний шалгуураар
I. "Алтан дээд үнэн”-ий аялгууг амин чанараа болгож, орчлонгийн амин чанарыг онож үйлдэхүйн дээд жаяг, мөнх оршин амьдрахуйн танин мэдэхүй, гэгээрлээс гэгээрэлд хүрэх замыг тууштай мөрлөж, хар ертөнцийн арван зургаан хөнөөлийн голомтыг устган, булхай үгүй төрийн төлөө СУУ билэг авъяас чадвараа зориулсан хэн ч төрийн суудалд урин залагдах жинхэнэ эзэн нь.
II. "Бусдын алдаа надаас болдог, хохирол нь намайг хорлодог” гэх багш шавийн барилдлага, хамтаар хариуцахыг алтан мөрдлөгө болгосон, Монгол ёс зан заншилаа эрхэмлэн дээдэлж, уул устайгаа шүтэн барилдаж, төрөл бүлээ төвөг голомтоос хамгаалж, төвшин сайхныг хаших чадвартай, түмний итгэлийг үл хөсөрдүүлэгч хөх Монгол амин чанарын уг эзэд
III. Мэдвэл зохихуйг мэдээлж амин хүчээр хангадаг, удамшил уламжлалыг хүслийн зүй болгодог, гэгээрлээс гэгээрэл рүү зоригдох ухаан төрүүлэгч монгол онол дор монголоор амьдрах ариун үйлсийг түгээгчид
IV. Гэм хийхгүй л бол дэм болдог алтан дээд үнэнийг мөрдлөг болгож, аливаа гай гэмээс урьдчилан сэхээрч, хулгай худал төвгийг угтаж үддэг амин чанар бүхий хөх монголчууд
V. Сэтгэл, итгэл нэгдсэн нэг санаа, нэг зорилготой, эвсэг, найрсаг, ажилсаг зон олныг бүрдүүлж чадсан, тавьсан зорилтоо хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүргэсэн, хийсэн юмтай, авъяас чадал нь тодорсон, амжилт бүтээлээрээ танигдсан гарамгай удирдагчид
VI. Нийхэмийн буюу хамтын эрх ашгийг өөрийнхөө явцуу эрх ашгаас ямагт тэргүүн эгнээнд тавьж, үнэнийг баримталж, үнэнд зохицож, үнэнээр амьдрах чадвартай хамтын хариуцлагыг амар болгогч үнэнийг мөрлөгчид
VII. Байгалаа хамгаалж, хүнээ дээдлэх амин чанарыг өв тэгш бүрдүүлсэн, ариун бузарыг хольдоггүй, алдаа, амжилт хоёроо андуурдаггүй, худалд хууртагддаггүй, бузар булайтай эвлэрдэггүй, ариун шудрага зарчимыг эрхэмлэн дээдэлж, ёсчлон сахигсад
VIII. Улсаа өмөөрөн босоо оршихуйг ухаан бие болгож, төрийн хэрэгт булхай шургалах зайг хааж, гурван үнэндээ зохицон, гурван эрдэнэдээ ургаж, орон зайгаа эв эеэр, оюун ухаанаа эрдэм мэдлэгээр дүүргэсэн Монгол төрийн баттай тулгуур, түмэн олны найдвартай түшиг
МОНГОЛЫН ТӨРД ШУРГАЛЖ ҮЛ БОЛОХ ХҮМҮҮСИЙГ АМИН ЧАНАРААР НЬ
ТОДОРХОЙЛСОН ХАР ЖАГСААЛТ
Алтан Дээд Үнэний шалгуураар
Булхайн бүлэгт дурьдсан амин чанар бүхий бүх этгээдүүд хар жагсаалтын эхний хэсгийг манлайлна. Хавсралт №2-д харуулав.
Нэг. Ард түмэнд Үндэсний Алтан Дээд ГЭР ИЭ байдгийг үл мэдэгч ХҮН зэрлэгүүд
- Хүн төрөлхтөнд тулган хүлээлгэсэн оршин амьдрахуйн жаягийг үл ойлгон зөрчиж, мэддэгийгээ сүйтгэхүйд зориулж, мэдэхгүйгээ бурханд даатгагчид
- Онолын дээдэд онож гэгээрэхээр заяасан бие бялдараа мартаж, сүнс сүлдээ гээсэн хоосон цэцэрхэгчид
- Долоон дээд эцгийнхээ зөнг мартаж, алтан оосор, алтан сүлжээгээ тасалсан тэнгэр ертөнцгүй туранхайнууд
- Ав эв овийн ертөнцөөсөө хагацаж, хагарган бутаргаж, бусниулан үймүүлж, эвлэрлийг тараан, задралыг бий болгогчид
- "Уялгын онол”-ыг устгаж, ахуй биеийг нь тарааж, арван түгээмэлийг нь таслан хувьчилж, устган сүйрүүлэгчид
- "Гэр”-ийн онолыг ганцаардлын зэм болгон хувиргаж, хамтын хариуцлагыг хуйхлан түйвээгчид
- "Алтан дээд үнэн”-ий онолыг худлаар сольж, хор найруулан, хожмын гэмийн үрийг таригсад
- "Мон”-ы онолыг мунхаглалаар сольж, ний гэмээр гутаагчид
- Гэр, мон, уялга хэмээх үндсэн гурван онолоо гэнэт хаанаас юу яриад унав хэмээн гайхаж, гэгээрэл, боловсрол, мэрэгжил "зөн” болдог гэдгийг үл мэдэн мунхаглагчид
- Нар сар од, газар огторгуйгаас олсон эрдэм, үлдээсэн их өвийг мэдэж судалж, ашиглаж гэгээрэх чадалгүй, харийн сайн сайхныг бишрэн магтаж, өөрсдийгөө гологсод
- Хүн төрөлхтөний оюуны ундрага болсон агуу их өв сангийн эзэд гэдгээ зөвшөөрөхгүй бусдаас гуйж, бусдыг дууриаж, харийг шүтэж, ёс бус заншилийг магтан түгээж, өөрийн өөдгүйн боол болсон өчүүхэн булайнууд
Хоёр. Их Монгол Улс үүслийн гэгээн Дээд үндэс байдгийг үл ойлгогч ХҮН мунхагууд
- Ертөнцийн оршихуйн амин чанарыг онол болгосон Монгол төрөө бузарлан, нийхэмийг нийгэм болгон, иргүнийг иргэн болгон гутааж, харийн арга ядсан эдээр засаглах ёсыг шүтэн түгээж, ард түмнээ төрөөр гутаагч хий өмүнүүд. Товч тайлбар: Нийхэм нь нийтээрээ хэмтэй, нийгэм нь нийтээрээ гэмтэй гэсэн өргөн утга агуулгатай санааг илэрхийлнэ. Иргүн гэдэг нь тэсэж магад гарах чадварыг бие сэтгэлдээ суулгасан хүслийн зүйтэн, иргэн гэдэг нь энэ чанар нь гэндэж гэмтэн доройтсоныг илэрхийлсэн нэр.
- Гэгээрлийн их засагийг Мон-ын онолоор байгуулж, "Айл” бүлийн арван түгээмэлийг уялгалаагүй цагт одоогийн хүн нар эртний "хижи” рүү зугатаадаг онолыг үл мэдэж, ухаант ард түмнээ хижи амин чанар уу гулдрагчид Арван түгээмэлийн жагсаалтыг хавсралт №1-д харуулав.
- Хөх толбот үр төрүүлэх дээд заяагаа гээж, удам угсаагаа сүйрүүлэн, төрсөн үрээ ТНГР, ертөнцөөс нь салган, хөх Монгол амин чанарыг устган, удамшлын тусгаар тогтнолоо гээсэн харь хүний эхнэр болчимгүй эмэгтэйчүүд
- Угтан мэдэж тосож бэлдэж тэсэж үлдэх жигүүрээ тасалж, нүүдлийн ерэн тулгуурт соёлоо гээж, хүслийн долоон биегүй болж ахуйн тусгаар тогтнолоо гээгсэд
- Орчин ахуйгаа атаа жөтөө, хэрүүл тэмцэл, хар хороор дүүргэн, ам дугарвал муудалцаж, ааш нь хөдөлбөл зодолдож, хамтын тохируулгын ноёрхолыг устгаж орон зайн тусгаар тогтнолоо алдагсад
- Эцгийн ясыг удамшуулж, эхийн цусыг уламжлуулан авч ур дүй болгох боломжгүй, эзэн ба сүнсэн бие үгүй, эхээс салах үхэх нь үнэн бусад нь хий хоосон үймээн болон өнгөрдөг харь хүний үр жүлдзийур буюу эрлийз хурлийзууд
- Долоон дээд эцгийнхээ зөнг үгүйсгэж, дотор ухаан ба авъяасаа өвлөж, гэгээрэл боловсрол мэргэшил болгоогүй байж ихийг санаархаж, өндөр суудлыг мөрөөдөгч өсөлсөн боулихайнууд
- Монголоор амьдрах онол, орон зайг устгаж, их монголыг гул монгол болгон хувиргаж, цэвэр ариун бүхнийг хуйхлан устгаж, өөдтэй өнгөтэй бүхнийг цөлмөн дээрэмдэгчид
Гурав. Эцсийн шийдвэрлэгч нь Ард түмэн байдгийг үл ойшоогч хэн ч ХҮН алуурч болдгийг үл мэдэгчид
- Ард түмнээ басамжлан үнэн үгийг нь үл тоогчид
- Ард түмэнд сайн хүн болох гэж бэлнийг тарааж, тархийг нь зорилгоос төөрүүлж үхүүлэн, гай таригч булайнууд
- Хүн бүр өөрөө өөрийнхөө зам мөрийг олж, нэгдэн нийлж байж агууг бүтээдэг ертөнцийн жам ёсыг мэдэхгүй, харагдах биегүй, үзэгдэх юмгүй, үнэр ч үгүй, өөрийнхөө зам мөрөө олоогүй байж түмний төлөө гэж донгосдог булхайнууд
- Албаар төвөг үүсгэн балгийг тарьчихаад, түүнээсээ ард түмнээ аврах хоосон нэр зүүж, хохиролыг түгээж, засах нэрээр цаг алдаж мөнгө завшигч, ажил хийсэн дүр үзүүлэн төвгөөр төр удирдсан булайнууд
- Ард түмнээ өрцтэй зээлэнд унагаж, үнэтэй бүгдийг үнэгүй нь орлодог зарчим тогтоож, хохирол бол хожихын угтал гэж сургаж, ядуурлыг бахархал болтол нь доройтуулагч буруу үзлийг номлон мунхруулагчид
- Ард түмнээсээ арван түгээмэлийг тасалж булааж хуурч дээрэмдэж, хууль завхруулан хувьчилж авчихаад, бүх татвар торгууль гарз хохиролыг ард түмэндээ үүрүүлэн завшиж, аргатай зальтай, азтай хийморьтойгоо гайхан, олзондоо мансууран хар шуналаа тээсээр үхэх хавьтаж болмооргүй бузар булхайнууд
- Өмчтэйгээр өмчгүйг дээрэмдүүлж, гэмийг тарааж, хохиролыг үүсгэгчид
- Янз бүрийн хэлбэрийн татвар төлбөр, даатгал шимтгэл, хүү торуулаар ард түмнээ дарж, "ядуугийн ясан дээр улсын зардалыг тохож” тарчлаан зовоож, үнэтэй бүхнийг үнэгүйдүүлж, үнэн бүхнийг бузарлаж, ариун нандин бүхэнийг устган үгүйрүүлж, хэдхэн хүний гарт бүх баялаг төвлөрүүлэх бодлого явуулагч боулихай нар.
Дөрөв. Бугшмал хэцүүгээр нийтийг гутааж, итгэлийг булааж, буцааж худалдаад, буруу бүгдээр зөвийг дийлүүлдэг ХҮН хорлогчид
- Юмыг ухаан сийлж унтрааж, өсөж өндийлгөлгүй дарж, алив урагштай бүгдэд гай таригч ХҮН дарангайчид
- Төрийг ахуйгаас нь салган амьгүйжүүлж, ард олноосоо гуйхуй, дээрэмдэхүй, тонохуй болгон хувиргагч өсөлсөн боулихайнууд
- Ажлыг алдаагаар хорлож, явдлыг яаруугаар саатуулж, хэрэгтэйгээ мэдүүлэх гэж хорлож, хирээ мэдүүлэх гэж яллагч хий хоосон сүржигнэгч булхайнууд
- Тэнэг бодлоо хүнд тулган их мэдэгчийн дүр үзүүлэн их түүхийнхээ үнэнийг буруугаар мушгин, олон түмний тархийг угааж мөнгө ологч булайнууд
- Хөх толбот төгс дээд хүний амин чанарыг доройтуулж, урыг нь устгаж оршин амьдрахуйгаас амь зуулга руу гулдарч, хүүхдийн тархийг угааж ирээдүйгээр нь тоглон баяжин хөлжигч булхайнууд
- Гадаад дотоодод олон сургууль төгссөн хэмээн сүржигнэж, бүтээсэн хийсэн нь ард түмэндээ мэдрэгддэгггүй, тархиныхаа ариун тансаг орон зайг хог новшоор дүүргэсэн, худал чалчихаас хэтрэхгүй боловсрол, авъяас үгүй хоосон гавалтангууд
- Би чадна хэмээн хийрхэж, хэмгүй юманд хүзүүнийхээ махыг баран хэрэлдэж, ам уралдан маргалдаж, ажлыг алдаагаар хорлож, амьдралыг амь зуулга болгон хувиргадаг худал амлагч булхайнууд
- Нийтээрээ гэм үйлдэж, нийтээрээ зэм эдэлдэг бодлогыг явуулж, сэдэшгүй мууг сэдэж, үзэшгүй муухайг үзүүлэгч хүн дүрст хорлон сүйтгэгчид.
- Их хар ертөнцийн арван зургаан нийгэмийг тарааж, Монгол хүслийн зүйг замхруулж, их засгийн удамшил зөв хүчийг алдуулж, зөв бүхнийг буруугаар дийлүүлж, төр засаг болон тоглогчид.
- Чин, чу, хажир үнэнээс зай төдий гажихад, оронд нь төвгийн орон зай үүсдгийг үл мэдэж, дутууг хийж, бурууг үйлдэж, гэм, зэмийг үүсгэж хор найруулагч булхайнууд
- Дэлхийн хэмжээнд шийднэ хэмээн хөөрцөглөж, зүүд зэрэглээ мэт үг хэлж, өөрийгөө бусдаас онцгой хэмээн гайхуулж, өөрөөсөө халих биегүй байж өргөн олныг аврана хэмээн худал цэцэрхэгч булайнууд
- Хууль дүрэм баталсан нэрээр, түмнийг дарангуйлж, өөрийнхөө тэнэг бодлыг тулган хүлээлгэж, харилцан тохиролцож, хамтран нууцаар хуйвалдаж, дураараа аашлан идэж уух эрхээ өндөр түвшинд баталгаажуулж, өөрсдийнхөө болон хань хамсаатныхаа гэмтэй үйлдлийг цагаатгагч боулихайнууд
Тав. Мөнгө, эд зүйлс тарааж бүхнийг зоосны нүхээр харж, албан тушаалаа ашиглан хээл хахуулд өртөгсөд
- Ямар ч үнээр хамаагүй төрийн их суудалд очих арга заль хэрэглэн, мөнгө тарааж, элдэв хоосон үгээр өөрсдийгөө худал магтаж, өрсөлдөгчөө гүтгэн доромжилж, үнэнийг гуйвуулж, үгээр хор сэдэн бүлэглэн хуйвалдаж, бусармаг арга хэрэглэгч хий өмүнүүд
- Өндөр төлбөр төлж, булхайн аргаар төрийн өндөр суудалд заларчихаад эрх мэдэл албан тушаалаа ашиглан төрийн албыг төрөл садангийн алба болгон хувиргагчид
- Эзэн биеэ эдэд захируулж, сүнсэн биеийн орон зай үгүй, хар ертөнцийн зэмийг түгээж, гэмийг үүсгэгчид
- Булааж, дээрэмдэж олсон эд хөрөнгөндөө ташуурч, амьгүйд амьтайг захируулж, амьдралаа өөрөө сүйтгэж, хорыг түгээгч хар мөртөнгүүд
- Тогтсон онолгүй нам дамжин, тойрог солин ашиг хонжоо хайгчид
- Олзыг нь дарангайчид чинээлэг рүү гулсуулж, гэмийг үйлдүүлж шоронд зэм өгч, олхиотой бүгдийн ирийг мохоож, эрийг үхүүлж, хамтын хариуцахуйг сэг болгож ний гэмээ хамгаалах нэрээр цагдаа, шоронгоор тамлагч булхайнууд
- Нүүхүйгээс нэүрит сэрэхүйг олгосон билчээрийн мал аж ахуйгаа төвөгшөөж, Монгол ахуйгаа хоослон, амин хүчин олгож, амьдралаа тэтгэгч үнэт эрдэнээс нь салгахыг санаархагчид
- Өрсөлдүүлэн муудалцуулж, талцуулан бутаргахыг мэрэгжил хэмээн ойлгож, их эвлэрэлийг хөнөөж, их задралыг үүсгэж дундаас ашиг хонжоо хайгч хий өмүнүүд
- Их эзнийхээ ариун алдарыг сархадын шилэн дээр нааж, гул аргаар ашиг олж, хий юмаар хоосон бяралхаж, элэг нэгтнээ архин далайд умбуулж, уул биеийг нь урстал сархад уулгаж, ухаангүй дорой балай болгож, ураг төрлийг нь хорлон сүйтгэж, монгол түмнээ хордуулан мансууруулах архи, тамхи үйлвэрлэгчид, харийн үнэтэй хорт идээг худалдаалан хөлжигсөд
- Эх орныхоо баялагийг дээрэмдэж худалдчихаад, хар аргаар олсон хэдэн зоосоо харьд нууж, өмч хэмээн мунхаглаж, гадаадад орд харш барин хар амиа хоохойлж , мэндлэх тэнгэргүй, бойжих ертөнцгүй, гишгэх газаргүй болж, харийг горьдсоор үхэх ганцхан тавилан байгаагаа үл ойлгогч, тэнэг луйварчид.
- Уруудан доройтохын эхлэл, аргаа бараад цагаанаа дуусаад ирэхээр амь насанд аюултай, хар ертөнцийн нэгэн төрлийн устгал, өр зээлэнд дуртай болгон өрцтэй зээлэнд унагагч банк санхүүгийн эзэд
- Төрийн албыг төрөл садан, найз нөхдийн өмч болгон хувиргаж, авилгал хээл хахуулын үүр уурхай болгон хувиргаж, төрийн өмчөөр төрсөн тэрбумтан боулихайнууд
- Бүхнийг зоосны нүхээр харж, дээрэмдэж булаахаас өөр эрдэм үгүй, мөнгөтэйгээ хүчтэй гэж төөрөлдсөн, авах идэхийн дон шүгэлсэн арчаагүй амьтад.
- Өр зүрхэндээ шунал хураасан, өрөвдөх нинжин сэтгэлгүй, аргалж хуурч, залилж мэхлэн, их мэдэгчийн хуурамч дүр эсгэсэн булайнууд
- Авилгал хэмээх хар ертөнцийн нэгэн устгалын дэлхийн асар том сүлжээний идэвхи санаачлагатай гишүүн болж өөдтэй өнгөтэй бүхнийг дээрэмдэн тонож, өөрөөсөө бусдыг мөлжин, нэр нүүрээ барж, ёс суртахуунаа алдсан булайнууд
Зургаа. Газраа гайчлан баяжигсад
- Улс оршин тогтнохуйн үндэс, сүлжихүйн билэг нь газарт буйг үл ойшоон, амьтай бүхэн хосгүй ч, газарт үндэстэй, газраас уяатайг үл ойлгож, газраа худалдан баяжиж, үнэтэй бүхнийг өгөржүүлж, үртэй бүхнийг сөнөөж, эх орон, эцэг эх, удам хойчоо золиослон, орчлонгийн хүй болсон, Монгол газар шороогоо ухан төнхөж, хөрсийг нь амьгүйжүүлж, агаарыг нь бохирдуулж, ус булгийг нь ширгээж, хүмүүн төрлөхтөнд хүйн халдварыг тарааж, сөнөөн устгах их нүглийг үйлдэж буй тэнэг боулихайнууд.
- Амьтай бүхний үндэс газарт буйг үл ойлгон, ургамал амьтан, уул ус нэгэн цогц болж урган дэлгэрч, өсөн хөгждөгийн амин хүч болдгийг үл ойшоон газрыг хуваан тасалж, өмч болгон тарааж, үрийг нь устгаж үндсийг нь сөнөөгч мунхаглал нь хэтэрсэн боулихайнууд
- Эх орныхоо газар шороог ухан, баялагийг булаан дээрэмдэж, сэтгэлдээ шунал тээж, биедээ тачаал үүсгэн харийн орны зоосны өмнө бөхөлзөн залбирч, өнөөгийн олзны төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй болсон хүн дүрт хувалзнууд.
- Бусдын болон өөрийнхөө амь насаа золиослон бузарлаж, эх орон, удам угсаагаа хорлон сүйтгэж, орчлонг сөнөөх хөнөөлийн голомт үүсгэж байгаагаа үл ухаарагч өсөлсөн боулихайнууд.
- Наран саран, газар огторгуй, уул ус, эрдэс баялаг бүхэлдээ нэгэн цаг уур орон зай болон цогцолж, амьтай бүхний амийг үүсгэн тэтгэж байдгийг үл ойлгогч бузар булхайнууд.
- Төвлөрлийг зориудаар бий болгож, суурин амьдралд уриалагчид
- "Боловсрол бол орон зайгаа эзэгнэхүй” хэмээсэн Монгол онолоо үл мэдэн, харийн удамшил буруу сургалтыг эрхэмлэн, заншил бусдыг шүтүүлэн, заяа төөрөгнөөс нь төөрүүлж, хөх Монгол сэтгэхүйг хоосолж, "хижи” боловсролтон бэлтгэгч булхайнууд
- "Суухуй бол оршихуй бус тэсэхүй” хэмээсэн ихэс дээдсийнхээ онолыг үл ойшоон, шаварт шавааралдуулан, суумалын зовлонг жаргалаар сэтгүүлэн, гэгээрүүлэгч орон зай болсон Монгол өргөөгөө гээх бодлого явуулж буй мунхаглан тэнэглэгч боулихайнууд
Өнөөдөр бидний амьдарч буй Их хар ертөнцийг байгуулж буй боулихай, булхай, булай, хий өмүн нарын амин чанарын жагсаалтыг та бүхэнд толилуулж байна. Хэрвээ хэн нэгэн энэхүү жагсаалтаас өөрийнхөө бодит дүрийг олж харж байгаа бол, Монгол Улсын их төрд миний суудал одоогоор байхгүй байгааг ойлгож, ихэс дээдсийнхээ алтан дээд үнэний онолыг судалж гэгээрэн хөх монгол амин чанарын эзэн болж, эзэн эрхээ эдлээсэй хэмээн хүсэж байна. Хэрвээ таны амин чанаруудтай таарч байгаа бол таныг хүссэн суудалдаа суух хүртэл өргөн дэмжихээ илэрхийлж байна. Эргэлзэн тээнэгэлзэж байгаа бол эцэг өвгөдийнхөө мөрөөр амьдран оршихуйн гэгээрлийн замыг сонгоосой хэмээн уриалж байна.
ҮНДЭСНИЙ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ
Хавсралт №1
Арван их түгэмэлийн жагсаалт
Үл өлсөн тэгш цадах – хүнс
Тэнгэрт мэндлэн ертөнцөд бойжсон – иргүн
Нүүхүйгээс нэүрит сэрэхүйг олгосон – мал
Амин чанарын эх – газар
Ихийг багаар тэгшитгэх – хэм шүүс
Нүүхүйг айдасгүй болгосон – айл
Хөх монголыг төрөөр бадраагч – нэүрит засаг
Хөг бүтээх үйлийн орон – гэр
Дутсаныг илүүгээр нөхөх – сан
Хүчийг ухаанаар үржүүлэх – багаж
БУЛХАЙН БҮЛГИЙГ АМИН ЧАНАРААР НЬ АНГИЛБАЛ: Хавсралт №2
Ангилал |
Амин чанар |
Тайлбар |
Хижи |
Хорлож байж идэхийг зорилго болгогч гөрөөсийг хижи гэмү |
Хүмүүн төрөлхтөний үүслийн эх үндэс |
Хүн |
Оул биетэй хижи гөрөөсний амь зуулга нь, олзондоо ханаж цэлмэг өдөр болох мэт байдлыг хүн гэмү |
Хүн төлөв бол хижи гөрөөсний дээрдлийн үе боловч, Элдэв хар тахалд нэрвэгдэж үй олноороо үхэж, Амь зуух гэж явсаар амин алдаж халширч, Адаг сүүлд нь зөвхөн идэхийг зорилго болгосон үе юм. Тэсэж үлдэх аргыг элдвээр эрж хайж байсан үеэс, Эгзэгтэй нэгэн мөчид хүн нар гэгээрлийг мэдэрсэн түүхтэй |
Хий өмүн |
Булаацалдаж идэгч хижи гөрөөсийг хий өмүн гэмү |
Хүслээ хангахын тулд бусдыг дээрэмдэх ур дүйт, шар, улаан, хар тураалын голомтоор улсыг хорлогч хий өмүн хүн |
Булай |
Хоолоо олоход хоосролыг ашиглагч хижийг булай гэм |
Хэлсэн хийснийгээ бусдад алдаж амь зуух ур дүйт, мэддэгийгээ булаацалдаж, булаацалдахын тулд мэдэж, мэдвэл зохихуй гэж юу ч үгүй, булаалгаж хохирч, цуглуулж мэргэжсэн булай хүн, бусдаас аюултай хар хүн |
Булхай |
Идэхийгээ булаалгаж дассан хижийг булхай гэмү |
Амьд явах итгэл олох гэж ам араа алдаж, алагдахгүйн тулд алах ур дүйт, мэддэгийгээ хорлож, хорлохын тулд хайж олж, толгойндоо тархи хэмээх юм огт үгүй, булааж хохироож цуглуулж мэргэжсэн булхай хүн, өслөх аюултай улаан хүн |
Боулихай |
Булаагдсаныг дээрэмдэж идэгч хижийг боулихай гэмү |
Хүний идэхийг булааж итгэл олох ур дүйт, цадаж аваад бодно гэсэн цалиг үгүй, булаацалдуулж мохоож мэргэжсэн боулихай хүн, тархийг тураагч шар хүн |
Сайн бүхнийг ухаан сийлж унртрааж, өсөж өндийлгөлгүй дарж, алив урагштай бүгдэд гай таригч ХҮН дарангайчид, сэдэшгүй мууг сэдэж, үзэшгүй муухайг үзүүлж, бугшмал хэцүүгээр нийтийг гутааж, итгэлийг булааж, буцааж худалдаад буруу бүгдээр зөвийг дийлүүлсэн ХҮН хорлогчид элдэв төвгийг үүсгэн, хожмын гэмийг тарьж, мунхаглалаас мунхаглалруу гулдарч чамд заналтай байна.
http://www.myf.mn/n/wjky