Б.ЭНХЗАЯА
"Эрдэнэт үйлдвэр” компанийн хүдрийн ил уурхайн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга П.Баттөрөчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Энэ үеэр түүнтэй ярилцлаа.
–Та Монгол–Оросын хамтарсан "Эрдэнэт үйлдвэр”-ийн талаар Засгийн газарт шаардлага хүргүүлжээ.Ямар асуудлаар хандах болов?
–Зөвхөн Засгийн газарт ч биш Төрийн гурван өндөрлөгт гурван шаардлага тавьсан юм. Эхнийх нь ашигтмалтмалын нөөц ашигласны төлбөрт "Оюутолгой” таван хувь, "Эрдэнэт үйлдвэр” 16 хувь, алтны уурхайнуудтаван хувиар тогтмол төлдөг. Энэ шударга биш байна, тэнцүү татварын тогтолцоог бий болгооч гэж шаардсан.Хоёрдугаарт "Эрдэнэт үйлдвэр” 2012 оноос хойш Оросын талд төлдөг ногдол ашгийг өнөөдөр хүртэл төлөөгүйбайна. 100 сая ам.доллар төлөх боломжтой эсэхийг лавласан хэрэг. Түүнчлэн "Эрдэнэт үйлдвэр”-ийг Шилэндансны хуулийг хэрэгжүүлээч гэсэн шаардлага тавьсан.
Зэсийн үнэ унаж 4500 төгрөг хүрээд байгаа. Засгийн газраас гаргасан журмын дагуу "Эрдэнэт үйлдвэр” зэсийнүнэ 5000-аас доош орвол ашигт малтмал нөөц ашиглалтын төлбөр таван хувь болдог. Үйлдвэр жилд 837 саяам.долларын борлуулалт хийдэг. 16 хувийн татвар таван хувь болж буурахад зөрүүнээс 184 тэрбум төгрөгийнцэвэр ашиг олж байгаа. Тэгэхэд 6000 ажилтны бүтэн жилийн цалин 130 тэрбум төгрөг байдаг. Цалин бол нийтзардлын найман хувь. Гадаадын улс орны уурхайнууд 25 хүртэл хувийг цалиндаа зарцуулдаг. Түүнээс гадна"Эрдэнэт үйлдвэр” бутлуурын өргөтгөл хийсэн. Энэ хэмжээгээр бүтээгдэхүүний гарц нэмэгдэж, ажилчдын ачаалалнэмэгдсэн. Манай уурхайчид 2015 оны төлөвлөгөөг 100 хувь давуулж биелүүлсэн. Тэгэхээр цалин нэмэхүндэслэл, боломж байгаа юм.
–Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхийг шаардсан гэлээ. "Эрдэнэт үйлдвэр” энэ хуулийг хэрэгжүүлжбайгаа юм биш үү. Үйлдвэрийн удирдлага энэ тухай баталж ярьсан байсан?
–Өнөөдрийг хүртэл энэ хууль хэрэгжээгүй байна. Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны хуулийг өнгөрсөноны нэгдүгээр сараас улс даяар хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл "Бэлтгэл ажил явагдаж байна, Оросын талтайзөвшилцөнө” гэсэн тайлбарыг өгч байгаа. Хууль хэрэгжээд жил гаруй болж байхад ийм тайлбар өгч байгаа нь цагхугацаа хожсон муу арга гэж хардаж байгаа. Уурхайчдын гараар бүтээгдсэн баялгийг хаана, юунд зарцуулаадбайгааг л ил болгочих хэрэгтэй. "Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал шахааны бизнесийг байхгүй болгосон гэж хэвлэлмэдээллээр ярьсан байсан. Шахааны бизнес байхгүй, идэж уугаагүй юм бол шилэн дансаа хөтлөх ёстой.
Үндсэн хуулийн 41.1-д Төрийн хуулийг хэрэгжүүлэх чиг үүргийг Ерөнхий сайд УИХ–ын өмнө хүлээнэ гэсэн заалтбий. Тийм учраас би Ерөнхий, УИХ, Өргөдлийн байнгын хороонд хандсан. О.Баасанхүү гишүүн хариу өгсөн.Мөн Засгийн газраас "Эрдэнэт үйлдвэр”-ийг хууль хэрэгжүүлэхийг шаардсан гэсэн хариу ирсэн.
–Тэгвэл шахааны бизнес одоо ч байгаа хэрэг үү?
–Шахааны бизнес байгаа гэдгийг баттай хэлье. Бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс 2-3 нугалаад шахдаг.Байхгүй болгочихсон юм бол хуулиа яагаад хэрэгжүүлэхгүй байгаа юм. Шилэн данс нь огт ажиллахгүй байгаа. 30гаруй тэрбум төгрөг хэмнэлээ гээд яриад байсан. Тэр нь худлаа.
–Төрийн өмчийн хорооноос төрийн өмчит үйлдвэрүүд Шилэн дансны тухай хуулийг тусгай журмындагуу хэрэгжүүлэх ёстой гэж мэдэгдсэн. Түүнээс гадна энэ хуулийг хэрэгжүүлэхэд Оросын талтайзөвшилцөх шаардлагатай юу?
–Орос Монголын хамтарсан хэлэлцээрийг би сайн мэднэ. Хэлэлцээрт "Эрдэнэт үйлдвэр” хувьцаат компаниМонгол Улсын хууль тогтоомжийг биелүүлж үйл ажиллагаа явуулна гэсэн заалт байдаг. Тэгэхээр ямар нэгэнүйлчлэл байхгүй. Саяхан болсон зөвлөлийн хурлаар энэ асуудалд Оросын тал юу ч яриагүй. Тэгээд ч нэгкомпанийн захирал, хуулийн хэлтэс хуульд тайлбар өгөх эрхгүй. Хуульд тайлбар өгөх субьект нь Улсын дээдшүүх. Ерөнхийлөгчийн 88 дугаар захирамж бий. Түүнд иргэн, иргэдийн байгууллагыг Шилэн дансны хуульдхяналт тавихыг уриалсан. Хууль, хэвлэл мэдээллийн байгууллагынхан хамтран ажиллахыг даалгасан.Ерөнхийлөгчийн зарлиг бол хууль. Хуулийн дагуу би энэ шаардлагыг тавьж байна. Гэтэл үүнд улс төр орууллаагэж ярьж байгаа.
Ер нь монгол хүний үнэлэмж "Эрдэнэт үйлдвэр”-т байхгүй. Баялгийг захирал биш уурхайчид бүтээж байгаа.Уурхайчид бүтээж байгаа баялагтаа хяналт тавьж чадахгүй байна. Шилэн дансны хуульд таван сая төгрөгөөсдээш бараа гүйлгээ ил тод байх ёстой. Бонд, өр зээл бүх мэдээлэл тавигдана. Ийм асуудал ярьсны төлөө бихэлмэгдэж цагдаад байцаагдсан. Үйлдвэрийн удирдлагууд уурхайчдад миний талаар буруу ойлголтыг өгч байгаа.П.Баттөр улс төржүүлж байна гэж. Энд ямар ч улс төр