Эхний объект нь 128 мкв талбай 2 давхар амины орон сууц юм.
Нэгдүгээр давхар нь төв зам руу харсан 8 нэрийн хүнсний дэлгүүр, гал тогоо, агуулах гэсэн нийт 64мкв талбайтай бол хоёрдугаар давхар нь урагшаа хойшоо харсан 5 цонхтой, 1 зочны өрөө, 2 унтлагын өрөө гээд нийт 64 мкв талбайтай.
Харин дараагийн танилцуулах объект маань нийт 368мкв 3 давхар
1 давхартаа 120мкв спорт зал, 2 давхартаа гал тогоо, 2 унтлагын өрөө, зочны өрөө, ариун цэврийн өрөө, харанхуй өрөө бүхий амины орон сууц, 3 давхартаа 120 мкв бүхий сэндвичэн шилэн пасад залтай. Энэхүү барилга нь төмөр карказ хөнгөн блокоор баригдсан, аяган суурьтай, 40Х40 арматур карказ, хундаам нь 5 давхар барилгын зориулалттай учир давхар нэмж барих бүрэн боломжтой. 36-ийн дүүргэлтийн ханан дээр 10 см-ийн хөөс зузаалга хийгдсэнээрээ давуу юм.
3 дахь объект нь нийт 364 мкв талбай бүхий 2 давхар барилга юм. Одоогоор 88 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг ажиллаж байгаа барилга юм.
Нэг давхартаа 2 анги, гал тогоо, багшийн булан, эрхлэгчийн өрөө, хувцас солих өрөө, агуулах, ариун цэврийн өрөө, коридор гээд нийт 7 өрөөтэй. Нэгдүгээр давхраараа дамжин спорт зал руугаа орох хаалгатай. Харин хоёр давхартаа нийт 2 анги, байгалийн өрөө, номын сан, агуулах, ариун цэврийн өрөөнүүдээс гадна, зочны өрөө болон гал тогоо, унтлагын өрөөнүүдтэй. Энэ давхар нь нийт 7 өрөөтэй, аваарын гарцтай.
Нэмж хэлэхэд, Эдгээр объектууд нь бүгд бохирын шугаманд бүрэн холбогдсон, халаалтын систем нь цахилгаан болон нүүрс хосолсон нам даралтын зуухтай. Мөн бүх талруугаа харсан вакум цонх, паркетан шал, бүргэд хаалгатай. Түүнчлэн гадна дотор нийлсэн 11 камер, хашаандаа 2 том гэрэлтүүлэг суурилуулсан. Гадна тохижилтын хувьд хүүхдийн тоглоомын талбай болон саравчтай.
Эрхэм бизнес эрхлэгч та бүхэн маш ашигтай байрлалд ямар ч үйлдвэрлэл үйлчилгээ явуулах бүрэн боломжтой, эдгээр 3 объект-г зах зээлийн үнээс хямдаар худалдан аваарай. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 88879978 дугаарын утсанд холбогдож лавлана уу.