Төмөр замыг сэргээн засварлаж дууслаа


Төмөр замыг сэргээн засварлаж дууслаа

 

Осолдсон галт тэрэгний замыг сэргээн засч дуусчээ. Тодруулбал, өчигдөр 18.00 цагаас нээнэ хэмээн төлөвлөсний дагуу нээж, өчигдөр анхны зүтгүүр нь орж ирсэн байна. Зам сэргээн засварлах ажилд 200 гаруй төмөр замчид ажиллаж, Зэвсэгт хүчний дугаар ангиас Т-55 танк ажиллуулсан юм.

Сануулахад, Улаанбаатараас Сайншандыг зорин явсан галт тэрэг өнгөрсөн ням гаригийн үүрээр онхолдож, дөрвөн вагон замаасаа гарсан харамсалтай хэрэг гарсан. Ослын шалтгаан нь хүчтэй аадар бороо орсоноос болсон гэж дүгнэж байгаа юм. Тиймээс байгалийн давагдашгүй хүчний хор хохирлыг арилгахаар төмөр замчид шаргуу ажиллаж байж ийнхүү осолдсон галт тэрэгний замыг сэргээн завсарлаж дууссан байна. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.