Нийслэлийн хэт төвлөрлийг сааруулахаар Налайх, Багануур хотыг байгуулаад байгаа билээ. Тэгвэл Өлзийт, Шувуун фабрик, Биокомбинат орчмыг оролцуулан шинэ хот байгуулахаар болжээ.
Шинэ хотын төвийг Шувуун фабрикт төвлөрүүлэх талаар албаныхан ярилцаж байгаа аж. Эх сурвалжийн хэлж буйгаар Шувуун фабрикыг хот болгох ажил ид өрнөж Багануур, Налайх дүүргүүдээс туршлага судалж байгаа гэнэ. Энэ талаар НЗДТГ-аас тодруулахад "Шувуун фабрикыг хот болгох албан ёсны шийдвэр гараагүй. Биокомбинат, Гачуурт зэрэг газруудыг дагуул хот болгоно гэсэн ерөнхий төлөвлөгөө байгаа. ХУД-ийн ИТХ-аас тийм шийдвэр гарсан байхыг үгүйсгэхгүй” гэсэн.
Хан-Уул дүүргийн Тамгын газрын дарга Д.Бат-Очироос шийдвэр гарсан талаар асуухад "Шувуун фабрик орчмыг хот болгох тухай хүсэлт хотын захирагчаас ирсэн. Ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Болж байна гэвэл тогтоол нь гарна” гэлээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл