Сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн "CU" сүлжээ дэлгүүрийн хоолноос "Хог" гарчээ


Сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн "CU" сүлжээ дэлгүүрийн хоолноос "Хог" гарчээДэлхий даяар 13.000 салбартай Солонгосын CU сүлжээ конвениенс дэлгүүр энэ сард Монгол улсад сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн билээ.

Одоогоор Улаанбаатар хотын төв цэгүүдэд 5-6 салбараа нээгээд буй тус сүлжээ дэлгүүрийн талаархи таагүй мэдээллийг иргэн "С" нийтэлжээ. Тэрээр "CU Mongolia арай заваан уу? Саяхан нээлтээ хийгээд л хүмүүс их ороод байхаар нь найзуудтайгаа орж үзлээ Тэгсэн дотроос нь гялгар уут, хаягдал цааснууд нь гарч ирж байх юм. Дөнгөж нээгдэж байгаа юмдаа анхаарах хэрэгтэй гэж сануулах гэтэл өөдөөс нээх сонин хог байх ёстой юм шиг наадах чинь зүгээр л сырны уут цаас л байнашд гээд ингээд байх юм даа битгий авч идээрэй хүмүүсээ!! Ингэж хог гарч ирж байгаа юм ямар олиг байдаг юм хамаг уур хүрчлээ Цаашид ийм алдаа гаргахгүй байхыг хүсье." гэжээ. 

Дэлхийн хэмжээний сүлжээ дэлгүүр Монгол улсад нээгдэж энэ хэрээрээ ажлын байр нэмэгдэх нь авууштай. Харин дэлхийн хэмжээний хэмээн нэрлэгдэх үйлчилгээний наад захын соёл, ариун цэврийн шаардлага хангаагүй атал эрүүл мэндээрээ хохирч буй үйлчлүүлэгчдээ "Хааяа ингэж гарч ирэх үе байна, өөр яалгах гэсэн юм, дахиад хоол захиалах уу" хэмээн хээвнэг инээн зогсож буй уг үйлчилгээний соёл дэлхий хэмжээнийх биш байлтай... 

Тухайн үйлчлүүлэгчийн ярьж буйгаар дөрвөн хүн тус бүр хоол захиалахад бүгдийх нь хоолноос цаас, хог гарсан гэжээ. 


www.Seen.mn


  • 2

  • 3

  • 4


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.