Макрон: Ардчилсан оронд ерөнхийлөгч байх хэцүү


Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон тус орны Лаваль хотын Жюль Ренарын коллежид зочилохдоо өөрийнхөө ажлыг хэцүү хэмээн сурагчдад гомдолложээ. "Фигаро” сонинд ингэж бичсэн байна.

 

Ардчилсан орны ерөнхийлөгчид эрх дарх гэж байдаггүй . "Гэхдээ энэ нь яалт ч үгүй нэр төрийн хэрэг хэмээн би үздэг. "Хөнгөхөн өдрүүд байдаг, хэцүү өдрүүд ч бас байдаг” гэж төрийн тэргүүн тэмдэглэжээ.

 

Ерөнхийлөгч нь мэргэжил биш гэж тэр хэлсэн байна. "Ерөнхийлөгч бол сонгогдсон л хүн, энэ бол мандат. Аль ч мэргэжлийн адил энд дадал туршлага шаардлагатай, гэвч энэ бол мэргэжил хэмээн яг хэлэх аргагүй юм л даа” гэж францын удирдагч дүгнэсэн байна.

Ерөнхийлөгчийн ажлын талаар Макроны баримтладаг байр суурь түүний өмнөх хүмүүсийнх нь үзэл бодлоос тийм ч их ялгаатай биш гэж "Фигаро” сонинд бичжээ. Франсуа Олланд, Николя Саркози нар ч энэ ажил их хэцүү гэж хэлж байсан юм.

С.Инда



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.