Францчууд 11 дэх ерөнхийлөгчөөр Э.Макроныг сонголоо



Францын ерөнхийлөгчийн хоёрдугаар шатны сонгууль өчигдөр болж өнгөрлөө. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Эммануэль Макрон ялалт байгууллаа.

Хоёрдугаар шатны санал хураалтад Үндэсний фронт намаас нэр дэвшигч Марин Ле Пен3 4.99 хувийн санал авсан бол Эммануэль Макрон 66.0. хувийн саналаар тэргүүлж тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. 

Card showing results of French election

 

 

Сурталчилгааны компанит ажил дуусахын өмнө Э.Макроны сонгуулийн штаб кибер халдлагад өртөж, нөлөө бүхий хүмүүсийн

компюьтеруудаас цахим хаяг бусад баримт бичгийг интернетээр цацсан байжээ. Мөн сонгуулийн үеэр террорист халдлага болохоос сэргийлж тус улсад 50 мянган цэрэг цагдаа байрлуулсан байна.

 

Marine Le Pen

 

Нэр дэвшигчийн хувьд улс төрийн үзэл бодол ялгаатай хэдий ч Франц улсын төлөө сэтгэл зүрхтэй гэдгийг сонгуулийн үеэр онцолж байлаа. Тус улсын 11 дэх ерөнхийлөгчөөр сонгогдсон Эммануэль Макрон таван жилийн хугацаагаатайгаар ерөнхийлөгчийн албыг хаших аж.

Emmanuel Macron in Le Touquet


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.