Өвөл машинаа хөлдөөхөөс хэрхэн сэргийлэх вэ


Өвөл машинаа хөлдөөхөөс хэрхэн сэргийлэх вэХАЛДАГ ДЭВСГЭР

 

Энэ төрлийн бүтээгдэхүүн нь хөдөлгүүрийн блок дээр нааж халаадаг наалтаас илүү давуу талтай бөгөөд хөдөлгүүрийг нийтэд нь жигд халаах үүрэгтэй.

Хөдөлгүүрийн тосыг хэт халаалгүйхөдөлгүүрийн блокыг жигд халаах нь тосны шинж чанарыг алдагдуулахгүй, хөлдсөн бусад моторын эд  ангийг гэсгээх давуу талтай.

АСААЛТТАЙ ДОХИОЛОЛ

Машины тодорхой хугацааны давтамжтайгаар асааж халаах эсвэл орчны температурыг мэдэрч асааснаар хүйтэнд хөдөлгүүрийг хөлдөхөөс сэргийлдэг.

ТОСООЛ ХАЛААГЧ

Машины хөргөлтийн шингэний хоолойн дээр тусгай зориулалтын төхөөрөмж суурилуулна. Энэ төхөөрөмж нь цахилгаанаар шингэнийг халаана.

Ингэснээрхөдөлгүүрийг заавал асаахгүйгээр халаана улмаар бензиний илүү зардлыг бууруулснаар илүү зардлыг хэмнэнэ.

ДУЛААН ХУЧЛАГА

Машинаа хөлдөөхгүй байх бас нэг арга бол хучлагаар хучих.  Хүйтэн агаарыг хаажөгснөөр моторыг хөлдөх
эрсдэлээс сэргийлнэ. Мөн хөдөлгүүрийн дулаан алдалтыг багасгана.

Эх сурвалж: CARDOCTOR.mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.