Ихрүүдийн эхээс гахайны ханиад илэрчээ


 Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнтолгой багийн иргэн А энэ сарын 05-ны өдөр сумын эмнэлэгт ирж хэвтэн хоёр ихэр хүүхэд төрүүлжээ.
 
Гэвч эхийнх нь бие сайжрахгүй шээс нь хаагдан, биеийн халуун нь буурахгүй, халдварт өвчний шинж тэмдэгтэйгээ байсан учир эх, хүүхдүүдээс хамрын арчдас авч Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлэн шинжлүүлсэн байна.
 
Шинжилгээний хариу энэ сарын 07-ны өдөр гарч, А хүрээний Н1N1 буюу гахайн ханиадаар өвчилсөн болох нь тогтоогджээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.