
Нэгэн америк хүн 2045 он гэхэд гайхалтай технологийг зохион бүтээж, өөд
болсон хүмүүсийг босгодог болно хэмээн мэдэгджээ. Жош Боканегра гэдэг эр
Humai гэдэг нэртэй стартапыг үүсгэсэн бөгөөд түүний үндэс суурь болгож
хиймэл оюун санааг авсан байна.
Энэ төсөл нь хэрэв талийгаачийн уураг тархийг хөрч амжаагүй байхад нь гаргаж аваад хөлдөөвөл амжилттай болох гэнэ. Талийгаачийн уураг тархийг хиймлээр бий болгосон биед суулгах боломжтой гэж тэрбээр үздэг аж.
Хэрэв уураг тархи хөлдөөх, гэсгээх үеэр ямар нэгэн гэмтлийг авахгүй бол сэргээн босголт амжилттай болох юм. Энэ технологийн дагуу сэргэж боссон хүн нас барахаасаа өмнө ямар хүн байсан, яг тэр чигээрээ үлдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Эх сурвалж www.wikimon.mn
Сэтгэгдэл