Улаан лоолийг хөлдөөж хадгалах арга


Улаан лоолийг хөлдөөж хадгалах арга

Ургацын үеэр гээд амт чанар сайтай улаан лоолийг ихээр худалдаж авчихлаа. Гэхдээ улаан лооль амархан зөөлөрч муудчихдаг болохоор яаж  хадгалах вэ? Удахгүй муудчихна даа гэж санааширч байна уу  Хоолны жорын томоохон сайт болох  The Kitchen- нийтлэгдсэн улаан лоолийг хөргөгчинд удаан хадгалах аргыг талаар танилцуулж байна. 

Хэрэглэгдэх зүйлс

-Ногоо хальслах хутга

- Хөлдөөгчний уут / 1 л багтаамжтай, дотроо 50 ширхэгтэй худалдаалагддаг. Битүүмжлэгч хавчаартай учраас асгарахаас санаа зовох хэрэггүй болно.

Хийх арга

1. Улаанлооль  угаах :Улаан лоолио хүйтэн усаар угааж сэрвээх

2. Улаан лоольний хальсыг авах ; Ногоо хальслах хутгаар дээрээс нь төв рүү чиглүүлж голыг нь авч хальслах 

3. Хөлдөөгчний уутанд улаан лоолио  хийгээд  хөргөгчинд хийж хадгалах . Ингэснээр 6 сар хадгалах боломжтой

4. Хэрэглэхдээ хөлдөөгчнөөс гаргаад 30 минут тасалгааны хэмд байлгасны дараа хоол, зуушиндаа амтархан хэрэглэж идээрэй.

Бүрэн боловсорч , амт чанар сайтай байгаа үед буюу   намрын ургац хураалтын   үеэр ихээр худалдаж аваад хадгалахад болохоор байгаа биз.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.