Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн хүргэн байсан 39 настай Даррен Флуд удахгүй шоронд сууж болзошгүй байгаа аж. Англид түүнийг луйврын хэргээр шүүж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлсэн байлаа.
Даррен Флуд нь Дэвид Бекхэмийн эхнэр Виктория Бекхэмийн дүү Луиза Адамсын экс нөхөр аж. Тэд 2009 онд гэрлэж, таван жилийн дараа салжээ. Даррен Флуд Виктория Бекхэмийн дүүгийн нөхөр байхдаа худалдааны компани байгуулсан аж. "The Commodities Link” гэх уг компани нь хөлбөмбөгчний нэрийг барьж хүмүүсийг хуурсан байна. Баян үйлчлүүлэгч нарыг хайдаг байсан Даррен Флуд өөрийгөө Дэвид Бекхэмийн хүргэн гэж хүмүүст зарлан, алдартай хөлбөмбөгчин тэдний бизнесийг дэмжиж байгаа гэж бусдад итгүүлж, нэг сая долларын хөрөнгө оруулалт татжээ.
Сэтгэгдэл