УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох эрхийг дээд шүүх хэлэлцэнэ


 

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох эрхийг дээд шүүх хэлэлцэнэ

 

Өнөөдөр 14.00 цагаас Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд УБТЗ-ын нэхэмжлэлтэй Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг шүүх хурал болж, түүний эзэмшиж байгаа 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг УБТЗ-ын мэдэлд буцаан олгох шийдвэрийг гаргасан юм. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэж Л.Пүрэвбаатар нь Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байгаа билээ.
Дарга асан Л.Пүрэвбаатар нь УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа УБТЗ ХНН-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаус захиалан бариулж эзэмшиж байгааг "”УБТЗ” ХНН хууль бус үйлдэл хэмээн үзэж шүүхэд ийнхүү гурван шатны шүүхэд хандсан байгаа юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.