АТГ-аас орон нутгийн бүсүүдэд шалгалт явуулан хэд хэдэн зөрчилтэй зүйлүүдийг мэдээллээ. Тодруулбал, Гаалийн ерөнхий газарт батлагдсан орон тооноос хэтрүүлэн томилолт хийсэн явдал байлаа.
Батлагдсан орон тооноос 37-оор хэтрүүлсэн бөгөөд Гаалийн ерөнхий газар 18, харьяа газар хороодод 19 хүний орон тоог хэтрүүлэн ажиллаж байжээ. Гэвч томилгоо хийх үедээ орон нутаг дахь гаалийн газрын даргын ажлын байрны ерөнхий шаардлагад тусгасан "гаалийн хяналт, бүрдүүлэлтийн чиглэлээр мэргэшсэн, тухайн байгууллагадаа 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх” зэрэг шаардлагыг тавьдаг. Гэвч дараах шаардлагыг хангаагүй иргэн Ч.Балдандоржыг Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 28-ныөдрийн Б/438 дугаар тушаал бүхий заалтаар Орхон аймгийн гаалийн газрын даргаар томилжээ. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн гаалийн газрын даргаар томилогдох нэр дэвшсэн Сакейн Хавалын ХАСУМ-ийг хянан үзэхэд ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон хэмээн үзэн мэдэгдсээр байтал Гаалийн ерөнхий газар Б.Асралт нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д зааснаар үүргээ биелүүлэлгүй зөрчин, 2017 оны 9 дүгээр сарын 22-ныөдрийн Б/484 дугаар тушаалаар С.Хавалыг Баян-Өлгий аймгийн гаалийн газрын даргаар томилсон байна.
Иймд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтыг "мэргэжлээ ашиглан давуу эрхээр хууль шаардлагад нийцээгүй, ашиг сонирхлын зөрчилтэй зэргийг сануулсаар байтал албан тушаал”-д томилсон зэргийг үндэслэн зөрчил үүссэнээр тооцжээ.
Сэтгэгдэл