Яам, агентлагуудад хүргүүлсэн зөвлөмжийн биелэлт хангалтгүй гаржээ


 

 

АТГ-аассар бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурлаар хийсэнмэдээлэлдтөрийн үйлчилгээний хүндсуртал, ашиг сонирхлын зөрчил, авилгын гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөл болж буй хүчин зүйлсийг арилгах, тэдгээрийг тамлан зогсоох , холбогдох хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр өнгөрсөн онд Засгийн газар, яам, агентлагт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлт хангалтгүй байна хэмээв. Цаашид уг зөвлөмжийн хэрэгжилтийн талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өгч, иргэд олон нийтийн хяналтыг шинэ шатанд гаргах чиглэлээрАвилгатайтэмцэх газар ажиллах байгаа тухайгаа хэлж байлаа.

ТүүнчлэнАТГ-т ирүүлсэн иргэдийн гомдол мэдээллийг хүлээн авчхуулийнзаалтууд дээр үндэслэн хянан шийдвэрлэх үүрэгтэй. Тухайлбал, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд эрүүл мэндийн салбарт хийгдэж буйтомилгооныталааравилга, ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй болон яамны үйл ажиллагаатай холбоотой гэмт хэргийн шинжтэй мэдээ, мэдээлэл гарч уг асуудлаар иргэдээс гомдол мэдээлэлАТГ-т иржээ. Иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагууАТГ-тЭМЯ-ныэм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Өнөболднарыг тухайн албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн томилж, ашиг сонирхлын зөрчил гаргасан, хууль бусаар бусдад болон өөртөө давуу байдал олгосон эсэхэд хяналт шалгалтын ажиллагаа явуулан ажилласан.

ШалгалтаарЭМЯтөрийн албан тушаалд сул тоог нөхөхдөө Төрийн албаны хуулийн "4 зүйлийн 4.2.4, 10 зүйлийн 10.1, 17 зүйлийн 17.1, 17.4, 35 зүйлийн 35.1.6 дахь хэсэгт заасныг зөрчин ажлын байранд томилогдох саналыг танил тал, найз нөхдөөрөө дамжуулан бусдад тавьж, албан тушаалд томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыгбий болгосон нь тогтоогдсон.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, сунгахад албан тушаалтныг хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг мөрдөж ажиллуулах, мэдээллийн ил тод байдлыг хангаж, хяналтыг сайжруулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг эрчим хүчний яаманд хүргүүлсэн. Эрчим хүчний яамнаас болон салбаруудад 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан, тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 7 компани нь нийтдээ 5.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан нь олон нийтэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлийг бүрдүүлж байна.

Мөн түүнчлэн байгаль орчин, аялал жуулчлалын яаманд засвар хийх, хурлынзаалынтоног төхөөрөмж нийлүүлэх нийт 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном, товхимлын мөнгө мэтээр халхавчлан тус яаманд хэрэгжиж буй төслийн мөнгөнөөс "Эрдэнэзул” ХХКруушилжүүлж бэлэн мөнгө болгон гарган авч засварын ажлыгБОАЖ-ынсайдын хамаарал бүхий өөр компани гүйцэтгэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд холбогдох шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.