Филиппиний ерөнхийлөгч хүнд өвчний улмаас огцорч магадгүй


 

Филиппиний ерөнхийлөгч хүнд өвчний улмаас огцорч магадгүй

 

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте бие нь тааруу байгаа тухайгаа мэдэгдэхийн сацуу хүнд өвчин туссан байвал албан тушаалаасаа огцрох бодолтой байгаагаа мэдэгджээ.

Өдгөө 73 настай төрийн тэргүүн хэлэхдээ "Одоогоор миний эрүүл мэндийн байдал хэр байгааг хэлж мэдэхгүй байна. Шинжилгээний дүнг хүлээх хэрэгтэй байна” гэжээ.

Барреттын хам шинжийн хүндрэлийн улмаас Дутерте саяхан эмнэлэгт хүргэгдэж байжээ. Түүнчлэн тэрбээр мигрень буюу толгойн талласан өвдөлт болон нурууны өвдөлтөөр өдөр бүр шаналж байгаагаа нуугаагүй байна6

Дутерте төрийн тэргүүний албан тушаалыг 2016 оноос хашиж байгаа юм. Түүний бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусна. Филиппиний үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгч хүнд өвчнийхөө талаар олон нийтэд мэдэгдэх ёстой аж.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.