Бурхантай бүү наймаалц


 

 

Ажил бүтээгээд өгчинх, өвчин эдгээгээд өгчих гэж бурхантай наймаа ярьна. Залбирах нь хүртэл хариу нэхэлт, тахих нь хүртэл үр дүн горьлолт, мөргөх нь хүртэл ашиг сонирхол хүсэлт. Бурхантай бүү наймаарц. Бурхан эгогын зарц биш. Тэр бол хайр. Тэр бол өглөг. Хариу бүү хүс. Ингэвэл бурхан чамтай нэгдэх болно. Зүгээр л цав цагаан цаас бай. Зүгээр л хов хоосон сав бол. Хэдий хоосрох тусам чамд их зүйл багтах болно. Хэдий дүүрэн байх тусам чамд бага зүйл орох болно. Ухаарал орох зайгүй буруу мэдлэгээр чигчсэн тархи. Хайр цэцэглэх өрсгүй хөлдүү цэвдэг зүрх байхаа боль. Ухаарлын сав нь болохсон, хайрын хөрс нь болхсон. Бурхантай бүү наймаалц. Зүгээр л бурханлагыг хүлээн авхад бэлэн бай. Зүгээр л хайрлахад бэлэн бай. Зүгээр л талархахад бэлэн бай. Будсыг гэх тусам чи хөгжиж байгаан шинж. Өөрийгөө гэх тусам чи хөлдөж байгаан шинж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.