Монгол Улсын 17 ЭСЯ-ны цахим хуудсыг албажууллаа


 

Монгол Улсын 17 ЭСЯ-ны цахим хуудсыг албажууллаа

 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг Фэйсбүүк компани өөрийн төв оффист урьж, цахим дипломат ажиллагааг хөгжүүлэх, нийгмийн сүлжээгээр дамжуулан Монгол Улсыг сурталчлах, төрөл бүрийн сургалт зохион байгуулах зэрэг өргөн сэдвээр санал солилцсон.

Сайд Д.Цогтбаатар Монгол Улсыг дэлхийд сурталчлахад цахим медиа, олон нийтийн сүлжээг түлхүү, үр өгөөжтэй ашиглах, мэдээллийн үнэн бодит байдал болон аюулгүй байдлыг хангахад анхаарч байгаагаа уулзалтын үеэр онцолж, юуны түрүүнд Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын Фэйсбүүк хуудсыг албажуулах шаардлагатай байгааг тэмдэглэсэн билээ. Тус компаниас дээрхи уулзалтын үеэр манай талаас тавьсан хамтын ажиллагааны саналыг ажил хэрэг болгож, Монгол Улсын 17 ЭСЯ-ны цахим хуудсыг албажуулсанаа ГХЯ-нд мэдэгдлээ. Ингэснээр гадаад оронд оршин суугаа монгол иргэд үнэн бодит мэдээллийг найдвартай эх сурвалжаас цаг алдалгүй, шуурхай авах боломжтой боллоо.

Цаашид тус компанитай хамтран Монгол Улсын брэндинг хөгжүүлэх, хэрэглэгчдэд өгөөжтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хамгийн анхны e-chembassy буюу цахим элчин сайдын яам, худалдааны төлөөлөгчийн газар байгуулах, цахим ертөнцөд илгээн ажиллуулах, Фэйсбүүкийг дэлхийн улс гүрнүүдийн хооронд найрсаг харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сурталчлахад ашиглах чиглэлээр хамтран ажиллаж байна.


Фейсбүүк хуудас нь баталгаажсан ДТГ-уудын хаяг

Хот

Улс

ДТГ-ын нэр

Фейсбүүк холбоос

1.

Астана

Бүгд Найрамдах Казахстан Улс

БНКУ дахь Монгол Улсын ЭСЯ

https://www.facebook.com/Embassy-of-Mongolia-to-the-Republic-of-Kazakhstan-1963210810632267/

2.

Будапешт

Унгар Улс

Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ

https://www.facebook.com/Embassy-of-Mongolia-in-Budapest-1490672767918116/

3.

Бээжин

Бүгд Найрамдах Хятад Ард Улс

БНХАУ дахь Монгол Улсын ЭСЯ

https://www.facebook.com/MongolianEmbassy/

4.

Варшав

Бүгд Найрамдах Польш Улс

БНПУ дахь Монгол Улсын ЭСЯ

https://www.facebook.com/ESYWAW/

5.

Вашингтон

Америкийн Нэгдсэн Улс

АНУ дахь Монгол Улсын ЭСЯ

https://www.facebook.com/MongoliaDC/

6.

Вена

Бүгд Найрамдах Австри Улс

БНАУ дахь Монгол Улсын ЭСЯ

https://www.facebook.com/Embassy-of-Mongolia-in-Vienna-1768262430068047/

7.

Канберра

Австралийн ХолбооныУлс

Монгол Улсаас АХУлсад суугаа ЭСЯ

https://www.facebook.com/MongolianEmbassyAU/

8.

Лондон

Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант Улс

ИБУИНВУ дахь Монгол Улсын ЭСЯ

https://www.facebook.com/Embassy-of-Mongolia-in-the-UK-1400255040231433/

9.

Москва

Оросын Холбооны Улс

ОХУ дахь Монгол Улсын ЭСЯ

https://www.facebook.com/embasmongru/

10.

Ром

Бүгд Найрамдах Итали Улс

БНИУ дахь Монгол Улсын ЭСЯ

https://www.facebook.com/MongolianEmbassyItaly/

11.

Прага

Чех Улс

Чех Улс дахь Монгол Улсын ЭСЯ

https://www.facebook.com/Embassy-of-Mongolia-to-the-Czech-Republic-420214891411555/

12.

Сөүл

Бүгд Найрамдах Солонгос Улс

БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ

https://www.facebook.com/embassyofmongolia/

13.

Сингапур

Бүгд Найрамдах Сингапур Улс

БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ

https://www.facebook.com/EmbassyOfMongoliaInSingapore/

14.

Токио

Япон Улс

Япон Улс дахь Монгол Улсын ЭСЯ

https://www.facebook.com/MongolEmb/

15.

Ханой

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс

БНСВУ дахь Монгол Улсын ЭСЯ

https://www.facebook.com/MonEmbHanoi/

16.

Стокгольм

Шведийн Вант Улс

Шведийн Вант Улс дахь Монгол Улсын ЭСЯ

https://www.facebook.com/embassyofmongolia.sweden/

17.

Женев

Швейцарийн Холбооны Улс

НҮБ дахь Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн Газар

https://www.facebook.com/MongolianEmbassyGeneva/



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.