Дэлхийн аварга М.Анхцэцэгийн хайр хүрэм нэгэн агшин


 

Дэлхийн аварга М.Анхцэцэгийн хайр хүрэм нэгэн агшин

 

Хүндийн өргөлтөөр дэлхийд Монгол улсынхаа нэрийг гаргасан М.Анхцэцэг УДЭТ-ийн жүжигчин Б.Золжаргалтай ханилж саяхан буюу 2018 оны 10-р сарын 03-ны өдөр бүл нэмсэн юм.

Шинэхэн аав, жүжигчин Б.Золжаргал эхнэр, хүүгээ эмнэлгээс гаргахдаа тунчиг омогшин улсын дугаараа "Би аав болсон” хэмээн өөрчилсөн байна.

 

Залуу хосын энэхүү аз жаргалтай агшин олон хүнд баяр баясгалан, хайрыг мэдрүүлсэн юм.

Тэгвэл нярайлаад удаагүй тамирчин бүсгүйн хувьд "2018.10.03 Б.Золжаргалынх гэдэг нэгэн айл бүл нэмж бид гурвуулаа болсон амьдралын хамгийн жаргалтай өдрүүдийн минь нэг ❤️❤️❤️ Хүү бид хоёрыгоо сарнайнд умбуулж хүлээж авсан хамгийн сайн хань сайн аав чамдаа баярлалаа хязгааргүй их хайртай шүү. Мөн чин сэтгэлээсээ тусалж эсэн мэнд амаржуулж хөөрхөн үртэй минь уулзуулсан Гурван гал эмнэлгийн хамт олон тэр дундаа эх барих эмэгтэйчүүдийн тасгийн хамт олон болон Үйлст, Мэндбаяр эмч нартаа гүнээ талархал илэрхийлье. Би нь биеэ тэнхрүүлээд Токиогийн олимпын бэлтгэлдээ орноо” хэмээсэн юм. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.