Д.Трамп: Туркт авсан хориг арга хэмжээг зөөллөнө гэж тохиролцоогүй


 

Д.Трамп: Туркт авсан хориг арга хэмжээг зөөллөнө гэж тохиролцоогүй

 

Америк номлогч Эндрю Брансоныг сулласантай холбогдуулан Туркт авсан хориг арга хэмжээг зөөлрүүлэх боломжтой гэсэн мэдээллийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп няцаасан байна.

 

Тэрбээр Флорида муж улс руу явахаасаа өмнө Цагаан ордонд цугласан сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, "бид Турктэй гэрээ хэлэлцээр байгуулаагүй, бид хоригдол эсвэл барьцаанд байгаа хүний төлөө хэлэлцээр хийдэггүй” гэж хэлжээ.

 

 

Мөн тэрбээр, "би хоёр өдрийн өмнө Туркийн талаар өөр зүйл бодож байсан. Өнөөдөр харин би Туркийг сайн талаар нь бодож байна” гэж мэдэгджээ.

 

 

Туркийн баруун нутгийн Измир хотын шүүх Эндрю Брансоныг 3 жил нэг сар хорих ялаар шийтгэжээ. Гэвч тэрбээр аль хэдийн 2 жил гаруй хоригдсон учир цаашид түүнийг хорих шаардлагагүй гэж шүүх үзэн түүнийг суллах шийдвэрт хүрсэн байна.

 

 

Эндрю Брансоныг баривчилсан явдал нь АНУ болон Туркийн хооронд үүсээд байсан маргааны гол үндэс байсан юм.

 

 

Эндрю Брансоныг суллахын тулд Турк болон АНУ нууц гэрээ байгуулсан гэж Америкийн "NBC” телевиз түүнийг суллагдахаас өмнө мэдээлсэн байна. Энэхүү гэрээний хүрээнд Турк Эндрю Брансоныг суллаж, АНУ хариуд нь тус улсад авсан эдийн засгийн хориг арга хэмжээ зөөллөхөөр тохиролцсон гэжээ.

 

 

Гэвч Д.Трамп бид ямар ч гэрээ байгуулаагүй гэж уг мэдээллийг няцаалаа.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.