Ubike” түрээсийн дугуйн үйлчилгээ ирэх долоо хоногоос завсарлана


Ubike” түрээсийн дугуйн үйлчилгээ ирэх долоо хоногоос завсарлана

Орчин үеийн хотуудын хандлага автомашинаас зайлсхийж, нийтийн тээвэр, унадаг дугуйг илүүд үзэх болжээ. Улаанбаатар хот ч ялгаагүй орчин үеийн шинэ чиг хандлагуудыг нийтийн тээврийн салбарт шат дараатай нэвтрүүлж байгаагийн тод жишээ "Ubike” түрээсийн дугуйн үйлчилгээ юм.

"Шарк танк” нэвтрүүлгийн шилдэг оролцогч Г.Дашням түрээсийн дугуйн үйлчилгээг өнгөрөгч  долдугаар сараас эхлэн үйлчилгээнд нэвтрүүлсэн.  Энэ төслийн хүрээнд анх "UBIKE” түрээсийн дугуй үйлчилгээг нийслэлийн 10 байршилд 100 дугуйтайгаар эхлүүлж байсан. Одоо нийслэлийн 17 байршилд зогсоолтой болж өргөжөөд буй юм. Мөн түрээсийн дугуй үйлчилгээ энэ сараас ирэх хаврыг хүртэл түр завсарлах аж.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.