Эдийн засаг хүндхэн байгаа ч уламжлал болсон Цагаан сарын баяраа айл өрх бүр чадах чинээгээрээ тэмдэглэхийг хичээж байгаа. Сүүлийн өдрүүдэд зах, дэлгүүр, хоршоогоор сар шинийн бэлэг сэлт, буузны мах, ууцаа авах гээд иргэдийн хөл тасрахгүй байна.
Тэгвэл Сар шинийн баяр болох гэж буйг далимдуулж, нэгнийгээ хулхидаж, илүү ашиг олчих санаатай хүмүүс ч олширчээ.
Энэ жилийн хувьд ихэнх нутгаар зудтай, малчдын хувьд хүндхэн өвөл болж буйтай холбогдуулан махны үнэ харьцангуй хямд байгаа юм. Гэтэл хямд махыг арай илүү үнээр зарж болох, өөрөөр хэлбэл ядарсан нэгийгээ хулхидах аргыг манай зарим махны наймаачид хэрэгжүүлэх болсон байна.
Тэд гулууз махны завсар чулуу хийж, жинг нь нэмэгдүүлж, бусдыгаа хулхидаж байгаа тухай мэдээлэл цахим хуудаснаа цацагдах боллоо.Тиймээс иргэд та бүхэн сар шинийн хүнсээ цуглуулахдаа анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: TIMES.MN
Сэтгэгдэл