Гүйлтийн ойрын зайн тамирчин, Олимпийн найман удаагийн аварга Усэйн Болт Австралийн хөлбөмбөгийн "Централ Кост Маринерс” багийн бүрэлдэхүүнд тоглох болсон билээ. Болт хөлбөмбөгийн замналынхаа анхны гоолыг оруулсан бичлэг клубын Twitter хуудсанд тавигджээ. Болт "Макартур Саут Вест Юнайтед” багтай хийсэн нөхөрсөг тоглолтын 57 дахь минутад гоол хийж, нум сум харвагчийн дүрээр ялалтаа тэмдэглэв. Үүнээс 11 минутын дараа тэр хоёр дахь бөмбөгийг эсрэг хаалганд оруулжээ.Тэдний баг энэ тоглолтод 4:0 харьцаатайгаар хожсон байв. Гүйлтийн спортоос зодог тайлсан Усайн Болт Австралийн багтай өнгөрсөн долдугаар сард гэрээ байгуулсан. Олимпийн найман удаагийн, дэлхийн 11 удаагийн аварга түүний тогтоосон дээд амжилтыг одоогоор хэн ч эвдээгүй байна. Ямайка залуу 100 метрийн зайд 9,58 секунд харин 200 метрт 19,19 секунд хурдалсан амжилтын билээ.
Here it is, @usainbolt, the footballer, scores his maiden Mariners goal. What a moment! Don't think limits! ⚡️ #SWSvCCM #CCMFC
Сэтгэгдэл