Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх "School police” төсөл хэрэгжиж эхлээд таван жил болжээ. Төслийн хүрээнд эцэг эхчүүд сургуулийн ойр орчинд 07.30-13.30, 13.30-19.00 цагийн хооронд хоёр ээлжээр хөдөлгөөнт эрүүл хийж, хүүхдүүдийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлдэг бөгөөд эргүүлд гарч буй эцэг, эхчүүдийн тухайд ажил олгогч байгууллага нь хагас өдрийн цалинтай чөлөө олгохоор дээрх журамд зохицуулалт хийсэн байдаг. Тэгвэл ирэх сараас "Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүл ажиллаж эхлэхээр болжээ.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа.
- "Цэцэрлэгийн эргүүл” ажиллаж эхлэхээр болсон гэсэн. Яг хэзээнээс ажиллаж эхлэх вэ?
- "Kinder police” юу хийх вэ. "School police” -оос юугаараа ялгаатай юм бэ?
- Цэцэрлэгийн эргүүлээр ажиллах эцэг эхчүүд зөвхөн дохиур мод бариад зам дээр зогсож бус хүүхдээ хүргэж буй асран хамгаалагч нарт хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг олгох, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрхэн зөв сонгож, хэрэглэхийг заана. Мөн хүүхдийг цэцэрлэгийн ойр орчмын замд аюул, осолгүй зорчиход дэмжлэг үзүүлж ажиллах юм. Эргүүлээр ажиллах эцэг эхчүүдийг урьдчилан видео сургалтад хамруулж , хүүхдийн авто машины суудлыг зөв байршуулах, суудалд хүүхдийг хэрхэн суулгаж сургах зөвлөгөө өгөх талын мэдлэг олгохоос гадна "Blind spot" буюу үл үзэгдэх цэг гэж юу вэ зэрэг агуулгуудыг заана. Мөн цацруулагчтай хантааз, дохиур мод, шүгэл, сургалтын гарын авлагаар хангана.
Сэтгэгдэл