Жижиг дунд бизнес эрхлэгчид ЖДҮХ сангийн зээлийг ховор олдох аз хэмээн тодотгодог. Жилийн 20 гаруй хувийн хүүтэй зээл авдаг тэдний хувьд гурван хувийн хүү гэдэг нь ховор тохиол. Үүнтэй маргах аргагүй.
Гэвч ЖДҮХ сангаас олгогдсон зээлтэй томчуудын халаасыг түнтийлгэх бааз суурь болж байгаатай холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд байна.
Тэгвэл жижиг дунд үйлдвэрлэгч гэж хэнийг хэлэх вэ?
ЖДҮХ сангаас дээрх шаардлагыг хангасан ААН-д зээл олгох үүрэг хүлээж байв. Гэтэл сүүлийн өдрүүдэд олон нийтэд хүрч байгаа баримтуудын ихэнх нь дээрх шаардлагыг хангасангүй. Нэг үгээр жижиг дундуудад олгогдох зээл томоохон албан тушаалтан эрх мэдэл бүхий хүмүүсийн нэгэнт хөлөө олсон бизнесээ цэцэглүүлсэн иржээ.
Зөвхөн энэ онд л гэхэд тус сангаас 200 гаруй төсөлд санхүүжилт олгосон байгаа юм. Ингэхдээ энэ оны дөрөвдүгээр сарын 3-16-ны хооронд сонгон шалгаруулалт явагдаж 1031 төсөл хүлээн авчээ. Төсөл хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл дээрх төслөөс 498 аж ахуйн нэгжийн төслийг шалгаруулсан байна. Улмаар ЖДҮХ сангийн төсөл сонгон шалгаруулах хорооны шийдвэрээр 498 ААН-ээс 134 аж ахуйн нэгж ХХААХҮ сайдын тушаал бүхий зээл авах эрхийг хангажээ.
Үүний дараа энэ оны долдугаар сарын 30-аас наймдугаар сарын 3-ны хооронд 511 төсөл хүлээн авсан байна. Үүнэс 82 төслийг санхүүжүүлэх шийдвэрийг Төсөл сонгон шалгаруулах хороо гаргасан байдаг.
ЖДҮХ сан нь нийт 24 ажилтан, албан хаагчидтай. Тэд маш хурдтайгаар ажилладаг. Тэд 1031 төслөөс 134-ийг 20-хон хоногийн дотор шалгаруулж, шийдвэр гааргасан байдаг. Нэг үгээр хэт богино хугацаанд шийдвэрлэсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэх хардлагыг төрүүлж байна. Үнэндээ төсөл шалгаруулах багийнхан хэрхэн ажиллаж ямар шалгуур тавьж ажилласан бэ? гэх асуултад энэ өдрүүдэд болж буй үйл явцад хариулт өгөх биз. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж тэдний үйл ажиллагааг дэмжин ажиллах ёстой төрийн албан хаагчид хэнд үйлчилж хэний бизнесийг хөгжүүлэн цэцэглүүлэх ажлыг чадварлагаар гүйцэтгэсэн нь харамсалтай.
П.ГОО
Оллоо.мн
Сэтгэгдэл