ЧАНСААГААРАА ТЭРГҮҮЛСЭН БӨХЧҮҮДИЙГ НЭРЛЭЛЭЭ



Хэдхэн хоногийн дараа Монголчууд бид уламжлалт сар шинийн баяраа тэмдэглэж, модон хонь жилээ үдэж, гал бичин жилтэйгээ угтан золгох гэж байна.

Хонь жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанаас эхлэн хэдхэн хоногийн өмнө болсон Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан хүртэл Монгол бөхийн өргөөнд улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн 25 барилдаан болсон агаад тус барилдаануудад оролцсон бөхчүүдийн чансааг бодож МҮБХ-ноос албан ёсоор зарлаж байна.

8. Улсын харцага Б.Пүрэвсайхан 14254 чансаагаар

7. Улсын заан Ч.Санжаадамба 15155 чансаагаар

6. Улсын харцага Ө.Бат-Орших 15575 чансаагаар

5. Улсын гарьд Б.Гончигдамба 16639 чансаагаар

4. Улсын харцага Ц.Содномдорж 18929 чансаагаар

3. Улсын арслан Н.Батсуурь 22054 чансаагаар

2. Улсын арслан П.Бүрэнтөгс 25625 чансаагаар

1. Улсын арслан Э.Оюунбаатар 27579 чансаагаар

Аймгийн цолтнуудаас чансаа өндөр найман бөх

Аймгийн арслан О.Хангай 11819 чансаагаар тэргүүлж, Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар 11140 чансаагаар удаалж, Аймгийн арслан Б.Эрдэнэхүү 8793 чансаагаар гуравт, Аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр 8632 чансаагаар дөрөвт, Аймгийн арслан Д.Анар 8295 чансаагаар тавд, Аймгийн арслан М.Бадарч 8070 чансаагаар зургаад, Аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр 6860 чансаагаар долоод, Аймгийн хурц арслан О.Гантулга 6362 чансаагаар наймд тус тус шалгарч байна гэж Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.