Б.Наранхүү: Дүүгийнхээ зээлийг төлж, нэмээд хоёр тэрбум төгрөг дүүдээ өгнө


 

Б.Наранхүү: Дүүгийнхээ зээлийг төлж, нэмээд хоёр тэрбум төгрөг дүүдээ өгнө

 

УИХ-ын гишүүн Б.Наранхүү болон Б.Саранчимэг нарын дүү Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэх асуудалд холбогдоод байгаа. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Наранхүүгээс тодрууллаа.


-Дүү тань зээл авчээ. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу? 

-Би төлөөд өгчихнө өө. Би нэмээд хоёр тэрбум төгрөг өгье. Наад төслөө хий. Наад төсөл чинь Монгол Улсад 2-3 тэрбум төгрөгийн ашиг оруулчих юм байна. Ах нь дэмжээд өгье. Хүүгүй зээлье гээд хэлчихсэн байгаа. 

-Анхнаасаа дэмжихгүй яагаад заавал ЖДҮХС-гаас зээл авахуулсан юм бэ? 

-Айлаас ирэхээр авдраа уудал гэж. Хүн ерөөсөө дэргэдээ байгаа эрдэнээ хардаггүй юм байна л даа. Өөрийн дүү болохоор чи чадах юм уу гэсэн харцаар л хардаг. Тиймээс анхааралтай байж, хийх гэж байгаа зүйлийг нь мэдэрч, хажуудахаа анзаарч баймаар юм байна. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.