Хэт даврагчдыг устгах төлөвлөгөөг баталлаа



АНУ-ын тэргүүтэй олон улсын цэргийн эвслийн төлөөлөгчид Италийн нийслэл Ром хотноо чуулж, Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч "Халифын вант улс” бүлэглэлийн асуудлаар хэлэлцсэн байна. Гурван өдөр үргэлжилсэн уг уулзалтаар эвсэл хэт даврагчдыг устгах төлөвлөгөөг баталжээ.

 

Ром хотноо эвсэлд багтах 23 орны Батлан хамгаалах яамны сайд болон Гадаад хэргийн сайд нар уулзсан байна.  Эвсэл тус бүлэглэлийн эсрэг агаарын цохилтыг эрчимжүүлж, хамгаалалтын хүчнийг улам чадваржуулж, зэр зэвсгийн нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах талаар зөвшилцсөн байна.

 

Тэд энэ онд хэт даврагчдын эсрэг цэргийн ажиллагаанд долоон сая ам.долларыг төсөвлөж, энэ сарын 15-наас эхлэн цэргийн ажиллагаагаа эрчимжүүлэхээр болжээ. Ирэх долоо хоногт Пентагоны тэргүүн Эштон Катчераас ахлуулсан эвслийн Батлан хамгаалахын сайд нар Брюссель хотноо чуулж, зарим асуудлаар хэлэлцэх гэнэ.

 

Өнгөрсөн онд цэргийн ажиллагаанд эвсэл 3.5 сая ам.долларыг зарцуулж, хэт даврагчдын 3000 гаруй байгууламжийг устгажээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.