Дэлхийн улс орнууд Исламын улс бүлэглэлийн эсрэг өргөн хүрээтэй ажиллагаа явуулсаар буй. Энэ хүрээнд Сири улс дахь Исламын улс бүлэглэлийн байршлуудад агаараас цохилт өгч байгаа юм. Тэгвэл Сирид бөмбөгдсөн тоогоороо мэдээж АНУ тэргүүлж байна.
Харин ОХУ-ын хувьд Исламын улс бүлэглэлийн эсрэг ажиллагаанд нэгдээд сар гаруйхан хугацаа өнгөрч байгаа ч агаарын ажиллагаа явуулсан тоогоор АНУ-ын араас жагсах болжээ. Тодруулбал, Америк өнгөрсөн хугацаанд 150 гаруй удаагийн ажиллагаагаар Исламын улс бүлэглэлийн эсрэг цохилт өгсөн байна. Харин хойд хөршүүд өнгөрсөн хугацаанд 38 удаа бөмбөгдөх ажиллагаа зохион байгуулсан байна.
Л.Дэлгэр
Эх сурвалж: eagle.mn
Сэтгэгдэл