Путин: Алан хядагчдын хамсаатнууд бидний ар нуруу руу "хутга зоолоо"


Путин: Алан хядагчдын хамсаатнууд бидний ар нуруу руу "хутга зоолоо" Оросын сөнөөгч онгоцыг сүйрүүлсэн энэхүү хэрэг терроризмын эсрэг тэмцлийн хил хязгаараас хэтэрч байна. Энэхүү хэрэг террористуудын хамсаатнууд бидний "ар нуруу руу хутгалсантай" нэгэн адил. Өнөөдөр болсон хэргийг үүнээс өөрөөр илэрхийлж чадахгүй нь гэж Путин мэдэгдлээ. 

Оросын сөнөөгч онгоц 6000 метрийн өндөрт, Сирийн нутаг дэвсгэрт нислэг үйлдэж байхдаа "агаар-агаар" пуужингийн тусламжтайгаар Туркийн F-16 сөнөөгч онгоцоор сөнөөгдсөн. Тухайн үед онгоц Туркийн хилээс нэг км-ийн зайд байсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Иорданийн хаан II Абдаллатай уулзахдаа мэдэгдсэн юм. 

Оросын Су-24 сөнөөгч онгоц Туркийн талд ямар ч аюул заналхийлэл учруулаагүй. Тус онгоц Сири дэх "Исламын улс" алан хядах бүлэглэлийн эсрэг цохилт өгөх үүргээ гүйцэтгэж явсан гэв. 

Сирийн хойд зүгийн Латаки мужид босогчид ихээр байрладаг учир манай нисгэгчид өөрсдийн үүрэг даалгавраа гүйцэтгэж явсан гэдгийг Ерөнхийлөгч онцолсон юм. 

Туркийн агаарын хүчин Оросын онгоцыг сүйрүүлсэний дараа тус улсын эрх баригчид бидэнтэй харилцаа тогтоохын оронд энэхүү асуудлыг хэлэлцэхээр НАТО руу хандсан. Тэд бидний биш Оросууд Туркийн онгоцыг сүйрүүлсэн юм шиг. Түүнчлэн Алан хядагчдын эзлэн авсан Сирийн газар нутгаас Турк улс руу газрын тос нийлүүлж байгааг ОХУ эртнээс илрүүлсэн. Энэ нь Турк улс террористуудаас хямд газрын тос худалдан авч санхүүжүүлдгийн баталгаа гэж Путин хэлсэн байна.

"Өнөөдөр болсон хэргийн бүх баримтыг шалгаж нягтална. Гэсэн хэдий ч өнөөдрийн хэрэг ОХУ, Турк хоёр улсын харилцаанд ноцтой сөрөг үр дагавар авчирна. Бид Турк улсыг зөвхөн хөрш гэдгээр нь биш найрсаг орон гэдгээр нь хүлээн авсаар ирсэн" гэж Оросын төрийн тэргүүн хэлжээ. 

Эх сурвалж: ИТАР ТАСС

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.