Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах “Харгиа” арьс ширний үйлдвэрийн эзэн, БНХАУ-ын иргэн монгол ажилтны биед халдаж, танхайрчээ. Хэргийг тодруулбал, БНХАУ-ын иргэншилтэй, эрэгтэй 58 настай Tian Ynkuan гэгч нь үйлдвэрийн ажилтантайгаа маргалдаж, Дорнод аймгийн харьяат, 29 настай Ц-гийн баруун чихийг тасалжээ. Улмаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчдыг хэргийн газарт очих үед тус үйлдвэрийн хятад ажилчид үйлдвэрийг орхин явсан байсныг яаралтай эрэн сурвалжилж, саатуулан шалгаж байна.
Сэтгэгдэл