АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРИЙН ЭЗЭН МОНГОЛ АЖИЛТНЫ ЧИХИЙГ ТАСАЛЖЭЭ


АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРИЙН ЭЗЭН МОНГОЛ АЖИЛТНЫ ЧИХИЙГ ТАСАЛЖЭЭ

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах “Харгиа” арьс ширний үйлдвэрийн эзэн, БНХАУ-ын иргэн монгол ажилтны биед халдаж танхайрчээ. Хэргийг тодруулбал, БНХАУ-ын иргэншилтэй, эрэгтэй 58 настай Tian Ynkuan гэгч нь үйлдвэрийн ажилтантайгаа муудалцаж, Дорнод аймгийн харъяат 29 настай Ц-ийн баруун чихийг тасалжээ. Улмаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчдыг хэргийн газарт очих үед тус үйлдвэрийн хятад ажилчид үйлдвэрийг орхин явсан байсныг яаралтай эрэн сурвалжилж саатуулан шалгаж байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.